ЕРӨНХИЙ САЙД АВТОЗАМЫН ХУРААМЖ НЭМСНИЙГ ЭРГЭЖ ХАРАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-09 12:46

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.12.09/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзлаа.

Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал, автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж, хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.

Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-09 12:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?