МАШИНТАЙ ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-09 10:15

Сэтгүүлчийн үг

Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор автомашинтай жагсаал зохион байгуулж байна.  Жагсагчид өглөө 08:00 цагт жагсаалаа эхлүүлсэн ба 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцохоо мэдэгдсэн.

Албан эх сурвалжийн мэдэгдсэнээр  жагсаал, цуглаанд оролцогчид Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж, хоёр эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна. Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-09 10:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?