АТГ-ААС ЭРҮҮГИЙН 22 ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-06 11:32

Сэтгүүлчийн үг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны арваннэгдүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Үүнээс 22 буюу шалгасан хэргийн 3.9  хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, тав буюу шалгасан хэргийн 0.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нэг хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ.

Одоо 470 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 409 хэрэг, мөрдөн байцаалтын 61 хэрэг байгаа аж.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-06 11:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?