МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ОНЦ ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-06 11:10

Сэтгүүлчийн үг

МСНЭ-ийн үйл ажиллагааг шүүмжилж Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг ажлаа өгөхийг шаардан, Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах санаачилга гаргаж Түр зөвлөл байгуулах талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэхүү санаачилгад 500 орчим сэтгүүлч, 10 гаруй томоохон редакци нэгдээд байгааг мэдэгдэж байсан бол өдгөө сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулахыг дэмжигчид, Эрүүл сэтгүүл зүйн төлөөх хөдөлгөөнийхөн болон салбарын бодлого тодорхойлогч томоохон мэргэжлийн холбоод, сэтгүүлчид нэгдэн Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах Түр хороог салбар бүрийн оролцоог ханган 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Түр хорооны анхдугаар хуралдаанаар Сэтгүүл зүйн суурь зарчим алдагдсан, салбарын нэр хүнд бүхэлдээ унасан, шантаажны сэтгүүл зүй цэцэглэж, МСНЭ хэт улстөржих болсон энэ цаг үед Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулж, салбарын асуудлаа нээлттэй ил тод ярилцах нь зүйтэй гэж үзэж онц их хурал хуралдуулах бүхий л бэлтгэж ажлыг ханган ажиллахаар болсон байна.

Сэтгүүлчдийн онц их хурал нь хэн нэгэн хүний албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцэл биш салбарын оршин байхуйн тухай асуудал юм гэдэг дээр Түр хорооны гишүүд байр суурь нэгджээ.

Түр хорооны дараагийн хуралдаанаар Онц их хурлын товыг зарлах юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-06 11:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?