ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВБАЛ ТӨСӨВ ЗАДРАХ УУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-05 12:21

Сэтгүүлчийн үг

2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн. Өөрөөр хэлблэ, төрийн тэргүүн төсвийн тухай хуульд хориг тавьснаар нэгэнт батлагдсан хуулийн төслийг “задлах уу”, энэ хэвээр нь явуулах уу гэдгийг УИХ шийднээ гэсэн үг.  Энэ асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх гэх хүлээлт бий.

Сонирхуулахад, хориг гурван үндэслэлтэй бөгөөд нэгд, дараа дараагийн жилүүдэд төсөвт ачаалал үүсгэх хөрөнгө оруулалт олон тусгагдсан. Хоёрт, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ хоёр хувиар нэмэгдэж байгаатай холбоотой асуудалд хориг тавьсан бол гуравт, ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд...

Гэвч гишүүд,  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хүндрэлтэй гэлцэж байна. Учир нь  бүх аймаг, сумдын иргэдийн хурал хуралдаад дуусч байгаа. 12 дугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад, төсвөө баталчихсан учраас хоригийг хүлээж авбал төсөв задарна гэж үзэж байгаа бололтой.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-05 12:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Туул [66.181.176.xxx]

    Еронхийлогчийн угийг тоох жижиг 65 биш шуу дээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?