МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 20-Н ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-05 11:22

Сэтгүүлчийн үг

Төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулахаар боллоо.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм байна.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг:

  • Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв
  • Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв
  • Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулж байна.

Тус махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцох бөгөөд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаалах аж.

.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-05 11:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Туул [66.181.176.xxx]

    СХД ийнхэн мах иддэггуй юмйй

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?