ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙГ ХУДАЛДАХ ДООД ҮНЭ 22 ТЭРБУМ 560 САЯАС ЭХЭЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 14:09

Сэтгүүлчийн үг

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдахаар ирэх оны төсвийн орлогод тусгасан. Хувьчлах асуудал нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын  эрх мэдэлд шилжиж байгаа бөгөөд Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга ахалдаг. Тиймээс Нийслэлийн өмч хувьчлалын комисс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын үнэлгээг хийлгэж, үнийг зах зээлийн үнээр тогтоох агаад тэр үнээр худалдах саналаа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад тавих гэнэ.

Гэхдээ Компанийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчид эхлээд санал болгох үүрэгтэй. Т.Нямдаваа тухайн үнээр авахгүй гэж татгалзсан тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах юм байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр үнэлгээний тухайд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тусгагдсаны дагуу тогтоосон доод үнэлгээ нь аж.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 14:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?