АМЬД ХАЧИГТАЙ 9.2 ТН АЛИМ ОРУУЛЖ ИРЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 13:30

Сэтгүүлчийн үг

Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арван нэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлтэй хамтран устгалд оруулав.

Мөн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 13:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?