МАНАЙ УЛСАД 11.3 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 09:38

Сэтгүүлчийн үг

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж.

Манай гариг дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй амьдарч байна. ДЭМБ-ын судалгаанаас үзвэл 15-аас дээш насны үйл ажиллагааны ноцтой гурван алдагдалтай 110-190 сая (2.2-3.8 хувь) хүн байгаа аж . Түүнчлэн 15 хүртэлх насны 20 хүүхэд тутмын нэг нь буюу 93 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна .

Харин Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11.3 мянга буюу 10.6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байдаг гэх статистик бий.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 09:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?