ТОЛГОЙ, ТАРХИА ХАЙРЛАЦГААЯ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 16:40

Сэтгүүлчийн үг

Гадаа хүйтэрч байхад манай залуус толгой нүцгэн хээв нэг алхаж байгааг харахад бахадмаар нөгөө талаас нь харахад даанч мунхаг тэнэгийг хэлээд баршгүй.  Хүний тархи өөх, уургаас тогтдог.  Уламжлалт анагаах ухаанд толгой бол сэрүүн, тослог давамгайлсан бадганы орон гэдэг. Анагаах ухааны нарийн процессыг ярилгүй хар үгээр хэлбэл өөх тосыг хүйтэнд удаан байлгавал юу болох вэ...

Мэдээж царцана. Тархинд байдаг нарийн судсууд нарийсч цусан хангамж муудна, бөглөрнө, Яваандаа тархины ой санамж, ухаан санаа доройтно, нүдний хараа муудна, мигрень тусна...
Хамгийн наад захын шинж тэмдэг бол энэ.

Нөгөөтйэгүүр тархи бол хүний компютер. Гол компьютер муудвал бусад бүх эрхтэн системийн удирдлага доголдож саатал үүсэн улмаар хурц болон архаг өвчний үндсийг тавьдаг.  Иймээс  малгай өмсөж хамгийн гол эрхтэн болох тархиа хайрлаж хамгаалаарай.  Нэг жишээ хэлье. Миний нэг найз Орост хамт сурч байлаа. Москвагийн өвөл бол цас их ордог ч Монгол шиг тас няс хийсэн хүйтэнгүй чийглэг байдаг. Мань хүн ерөөсөө малгай өмсдөггүй байсан ба төгсч ирээд толгой нь үргэлж өвддөг, эм уугаад ч нэмэргүй уйлж орилоод байдаг болсон.  Ямар ч ажлын чадваргүй болсон ба хараа огцом муудаж , зун ч гэсэн ноосон малгай өмсдөг болсон ч нэмэргүй 30 гаруйхан насандаа хорвоог орхисон доо...  Толгой тархиа хайрлацгаая...

Дашрамд сонирхуулахад, хүний бие эрхтэний үйл ажиллагааны 90 хувийг тархи зохицуулдаг. Таны унтах, хоол идэх, бодох, санах ой, хийж байгаа үйлдэл гээд бүгдийг тархи л удирдан зохион байгуулна. Хүний тархи ойролцоогоор гурван кг жинтэй.

Ингээд тархи гээч гайхалтай эрхтэний тухай сонирхолтой баримтаас сонирхуулъя.

  • Хүний тархи Википедиа сайтын мэдээллийн сангаас тав дахин их мэдээлэл агуулах чадалтай.
  • Хүний биеийн өөх тосны 25 хувь нь тархинд агуулагдах ба холестрин хангалтгүй бол тархины эсүүд үхдэг. Тэгэхээр тархи туранхай байж болохгүй эрхтэн байх нь.
  • Шинжлэх ухааны үндэслэлгүй хоолны элдэв дэглэм барих нь тархины эд, эс өөрөө өөрийгөө идэхэд хүрдэг. Өөрөөр хэлбэл тархи өлсөх дургүй эрхтэн байх нь.
  • Тархи 12-25 ваттын эрчим хүч ялгаруулж чадна. Энэ нь бага хэмжээний ваттай Led гэрлийг ажиллуулах чадал юм.
  • Хүний тархи 100.000 миллийн урттай цусны судас, 86 тэрбум мэдрэлийн эстэй. 
  •  Тархины 73 хувийг ус эзэлдэг ба хүний анхаарал, санах ой болон бусад танин мэдэхүйн ур чадварын тухай мэдээлэл боловсруулахад тэр дөнгөж хоёр хувийн шингэнээ алддаг. 
  • Тархи аливаа мэдээллийг 268 миллийн хурдтай дамжуулдаг. Энэ нь формула 1 уралдааны автомашинуудаас илүү хурдан бөгөөд 240 км/цаг хүртэл хурдална гэсэн үг. 
  • Тархи бол сахилгагүй эрхтэн. Тэрээр өдөрт 50.000 бодлыг санамсаргүйгээр үүсгэдэг.
  • Эрэгтэйчүүдийн тархи эмэгтэйчүүдийнхээс 10 хувиар илүү том ч санах ойтой холбоотой Hippocampus нь эмэгтэйчүүдэд илүү их байдаг гэнэ. Тиймээс л тэд нарийн ширийн зүйлсээ огт мартдаггүй. 
  • Хүний тархины аливаад төвлөрүүлэх анхаарал хандуулалт нь 10.000-20.000 жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр багассан байна. 2000 оны судалгаагаар хүний нэг зүйлд хандуулах анхаарлын хугацаа 12 секунд байсан бол одоо найман секунд болон бууржээ. 
  • Тархины аливаа мэдээллийг хадгалах чадвар хязгааргүй. Ямар ч flash, ram зэрэгтэй харьцуулшгүйг эрдэмтэд тогтоосон.
  • Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар тархины санах ойн чадал 1015 byte болох нь нотлогджээ.
  • Хүний тархи нэг секундэд 1016 үйлдэл хийх чадалтай...


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 16:40

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?