“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ОХИН КОМПАНИ МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 16:20

Сэтгүүлчийн үг

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэхээр боллоо. Тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгожээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болж байгаа юм байна.

Хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани бий болсноор гадаадын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том төслүүдэд хямд бөгөөд урт хугацаатай хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэнэ хэмээн эдийн засагчид тодотгож байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 16:20

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?