ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИНЭ ДАРГА "ТОДОРЛОО”

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 13:55

Сэтгүүлчийн үг

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн нэгдэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан юм.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргаар сонголоо.

Тэрбээр өмнө нь  Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан ба 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байжээ. Монгол Улсын гавьяат хуульч цолтой тэрбээр УИХ-ын 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байсан юм байна.

М.Чинбат нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар тус улсад шалгагдаж буй. БНСУ-ын хууль хяналтын байгууллага Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавих шийдвэрийг гаргаснаас хойш ҮХЦ-ийг түр ахлаж байсан юм. Тэрбээр ҮХЦ-ийн даргыг цэцийн гишүүдийн хамгийн ахмад настай нь билээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 13:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?