НӨАТ СУУТГАН ТӨЛӨГЧ БОЛЬЁ ГЭВЭЛ ЦАХИМААР ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭГЭЭД, БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 11:44

Сэтгүүлчийн үг

2019 оны гуравдугаар сарын 22-нд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  хууль, Хүн амын орлогын албан татварын хууль  батлагдсан. Үүнтэй холбогдуулан татвар төлөгчийн бүртгэл, бүртгэлийн өөрчлөлтийг тухайн татвар төлөгч цахимаар бүртгүүлэх боломжийг Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлтийн хүрээнд бүрэн шийдвэрлэжээ

Татвар төлөгчийн бүртгэл цахимжсанаар  татвар төлөгчийн гэрчилгээг цахимаар хэвлэн авах боломжтой. Мөн  татвар төлөгчийн хувийн хэрэг нь цахим болон цаасан  хэлбэртэй байх бөгөөд тухайн татвар төлөгчийг бүртгүүлснээс эхлээд бүртгэлээс хасагдах хугацаанд нэг  хувийн хэрэгтэй байна. Мөн татвар төлөгч нь дахин давтагдашгүй 11, салбар төлөөлөгчийн газар нь 14 оронтой  татвар төлөгчийн дугаартай байх бөгөөд энэхүү дугаарыг санхүү татварын баримт бичигт тусгах үүрэгтэй.

Харин татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийг татвар төлөгчийн хүсэлтээр, татварын албаны хөндлөнгийн мэдээллээр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, татварын улсын байцаагчийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байхдаа олж авсан мэдээллээр татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх юм байна. Гэхдээ бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр  тавар төлөгчид мэдэгдэх, татвар төлөгч хуулиар тогтоосон үүргийн дагуу  мэдээллийн дагуу өөрчлөлтөө бүртгүүлэх, баталгаажуулах, үнэн зөв байдлыг хангах ёстой ажээ.

Харин хуулийн этгээд, иргэдийг татвар төлөгчийн бүртгэлээс хасахдаа, тухайн Хуулийн этгээд татан буусан, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь үүсгэн байгуулсан этгээдүүд татан буугдахаар хүсэлт гаргасан үйл ажиллагаа явуулах хугацаа дуусан гэсэн шалтгаануудаар татвар төлөгчийг бүртгэлээс хасагдах талаар хүсэлтээ татварын албанд ирүүлний үндсэн дээр зохицуулах аж. Тодруулбал, татварын алба нь хүсэлтийг хянан, эрсдэлийн үнэлгээ хийн, шаардлагатай тохиолдолд татварын хяналт шалгалт хийж, татварын илүү дутуу үлдэгдэлгүй болсон бол “татвар төлөгчийн хасалтын карт”ыг үйлдэх ба татвар төлөгч нь энэхүү картыг бүртгэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. Бүртгэх эрх бүхий байгууллага өөрийн бүртгэсэн, хассан  бол татварын алба татвар төлөгчийн бүртгэлээс хасна.   Хувь хүн нь  нас барсан, нас барсанд тооцогдсон тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасаж байгаа аж. Эцэст нь сонирхуулахад, одоогийн байдлаар 1.8 сая  татвар төлөгч иргэн  хоёр зуун мянган этгээд татварын албанд бүртгэлтэй байгаа ажээ.

Түүнчлэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлээс хасагдах, татвар төлөгчийн татварын  төрлөөр бүртгүүлэх, татварын төрлөөс хасагдах хүсэлтийг цахимаар шийдвэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл, би НӨАТ суутган төлөгч больё гэвэл цахимаар хүсэлтээ илгээгээд, бүртгүүлэх боломжтой болжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 11:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?