ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙН 89 ХУВЬ НЬ 35 ХҮРТЭЛ НАСНЫХАН БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 11:17

Сэтгүүлчийн үг

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодистой  холбоотой 276 гэмт хэрэгт 415 хүн холбогдон шалгагдаж байна. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 89 хувь нь 35 хүртэл насны хүүхэд, залуус бөгөөд нийгмийн бүхий л давхаргын иргэд холбогджээ.

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням, “Цагдаагийн байгууллагаас Аж ахуйн нэгж,  байгууллагууд  албан хаагчдаа мансууруулах төрлийн  бодис хэрэглэсэн эсэхийг нь улиралдаа нэг, хэрэгцээт орон тоон дээрээ сонгон шалгаруулалтаар судалж буй хүнийг мөн шалгадаг байхыг  уриалж байгаа юм.. Энэ нь  тухайн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлаа хангахад нь  хэрэгтэй. Үүний цаад зорилго нь далд хэрэглэгчдийг эрт илрүүлэх, хэрэглээг нь хязгаарлахад чиглэж байгаа урьдчилан сэргийлэх маш том ажил гэж харж байгаа. Хэрэв таны ойр дотны хүнд тань сэжигтэй зүйл ажиглагдвал эмийн сангаас тест авч, энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгах боломжтой” гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 11:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?