УИХ-ЫН ШИЙДВЭР “МЭРГЭН” БАЙХ БОЛТУГАЙ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 10:17

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргыг сонгох Цэцийн бүх гишүүдийн хуралдаан өнөөдөр болно. Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр өөрийн саналаар албан тушаалаасаа татгалзсан учраас тус байгууллагын дараагийн даргыг сонгохоор болсон билээ.

Гэхдээ өөрийнхүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн гэгдэж буй ч өгөхөөс өөр аргагүй болтлоо ёсзүйн алдаа гаргасан Цэцийн даргыг асан Д.Отбаяр Хууль зүйн яамных гэх бүлэглэлийг байгуулж, нэр бүхий этгээдийг сонгох ажлыг удирдан зохион байгуулж байгаа сураг гарч эхэлсэн. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр нэр бүхий этгээдийг Цэцийн дарга болгохоор зүтгүүлж буй бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд нууц уулзат зохион байгуулсан байж болзошгүй байна.

Угтаа ёсзүйн байж болшгүй алдаа гаргасан мань хүн хор найруулж явахаар цэцийн гишүүнээсээ ч татгалзах “ёстой”. Гэхдээ хуулийн дагуу бол Цэцийн гишүүнээс огцруулах асуудлыг томилсон УИХ шийднэ. Шийдвэр мэргэн байх болтугай...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 10:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?