ХҮҮХДЭД БЭЛЭГ СОНГОХДОО ХАДГАЛАЛТЫН ХУГАЦААГ НЬ САЙТАР ШАЛГААРАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 09:18

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо дахь РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар хадгалалтын болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ. Мөн шинэ жилийн баяр дөхөж буй энэ үед хүүхдэд бэлэг сонгохдоо хадгалалтын хугацааг сайтар шалгахыг хэрэглэгчдэд анхаарууллаа.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 09:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?