ЕБС-ИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ ИРЭХ САРЫН 23-НААС ЭХЭЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 14:54

Сэтгүүлчийн үг

Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэх юм байна.

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал 14 хоног амрах бол хотын сурагчид нэг долоо хоног амрахаар зохицуулжээ.

Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног амарна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 14:54

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?