ҮХЦ-ИЙН ДАРГЫН СУУДЛААСАА ОГЦОРСОН Д.ОДБАЯР ОРНЫХОО ХҮНД СУУДЛАА ТАВИХГҮЙ ХЭМЭЭН ОВИЛГОГҮЙТЭЖ ЯВАА СУРАГТАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 11:42

Сэтгүүлчийн үг

Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр “өгзөг”-ний асуудалд орооцолдон, өөрийн саналаар албан тушаалаасаа татгалзсан. Тус байгууллагын дараагийн даргыг сонгох гишүүдийн хуралдаан өнөөдөр яг одоо хуралдаж байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг бол эх сурвалжийн урвалжийн мэдээлснээр, ҮХЦ-ийн даргын суудалд Ш.Солонго, Г.Баясгалан, Н.Чинбат нарын нэр яригдаж байна.

Сонирхуулахад, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.2-т “Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно”. Гэж заасан байдаг. Хаалттай болж буй тус хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд ҮХЦ-ийн даргад Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэх мэдээлэл ч бас байна.

Хэрвээ Ш.Солонго  ҮХЦ-ийн даргаар сонгодовол Монгол Улсын ҮХЦ-ийн анхны эмэгтйэ дарга болно.

 Ш.Солонго нь 1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй. 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн. 1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч, 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт, 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ҮХЦ-ийн гишүүнээр 2018 оны тавдугаар сард сонгогдсонорос, англи хэлтэй,  гавъяат хуульч цолтой нэгэн бөгөөд төрийн албанд 36 жил ажиллажээ. Салбарынхан нь түүнийг хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, бэлтгэгдсэн хуульч эмэгтэй гэдэг бөгөөд Цэцийн дарга байхад болохгүй гэх газаргүй гэх юм билээ.

Басхүү Цэцийн даргыг сонгох өнөөдрийн хуралдаанд ёс бус үйлдэл гаргаж олон улсад Үндсэн хуулийн цэцийн болон Монгол Улсын нэр хүндийг унагаасан Д.Одбаяр оролцож, санал өгөх нь зүйд хэр нийцэх бол... Эх сурвалжийн өгүүлснээр мань эр, Хууль зүйн яамных гэх бүлэглэлийг байгуулж, нэр бүхий этгээдийг сонгох ажлыг удирдан зохион байгуулж байгаа сурагтай. Эцэст нь тэмдэглэхэд, эх орныхоо нэрийг эмс охидын асуудлаар буртагласан түүнийг энэ удаагийн хурлаар Цэцийн гишүүнээс ч бас авч “хаях” нь ёсзүйд нийцэх буй заа...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 11:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.21.127.xxx]

    Дэмжиж байна. Энэ бол булингартсан салбарыг цэвэрлэх хамгийн эхний ЗӨВ АЛХАМ.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?