МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ИРЭХ ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6-НД ТОДРУУЛАХААР БОЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 10:28

Сэтгүүлчийн үг

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус чуулган өчигдөр болсон. Уг чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд байсан ч түр хойшлогдож, зөвхөн олимпизмын асуудлыг хэлэлцжээ.

Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх оны гуравдугаар сарын 6-нд тодруулах гэнэ.

Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай аж. Энэхүү журмын дагуу өчигдрөөс эхлэн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 10:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?