Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙ ХҮСЭЛТ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 10:17

Сэтгүүлчийн үг

За Н.Номтойбаяр гишүүн хэргээ хаалгах хүсэлт гаргажээ... Уг нь яллагдагчаар татагдсан юм байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг гарсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр түүний нас барсан шалтгааныг тархины цус харвалт хэмээн тогтоож, хэргийг гаднын нөлөөгүй гэж үзсэн билээ. Задлан шинжилгээгээр талийгаачийн ходоодноос спирт илэрсэн, мөн хэрэг гарсан өдөр Г.Батхүү агсан хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзсан учир Мөрдөн байцаах албанаас Н.Номтойбаяраас гурван удаагийн тайлбар мэдүүлэг авсан байдаг. Харин тэрбээр "Талийгаачтай хамт архи согтууруулах төрлийн зүйл уугаагүй" хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийг нь Эрүүгийн хуулийн 21.2 буюу мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол гаргасныг эсэргүүцэж, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хүсэлт гаргажээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 10:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?