ХҮСЭЛТ ГАРГАЖ ХҮҮХДИЙНХЭЭ 20.000 ТӨГРӨГИЙГ АВААРАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 09:41

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн баталлаа. Тогтоол батлагдсанаар хүсэлт гаргасан хүүхэд бүхэн сар бүр 20 мянган төгрөг авах боломжтой болж байгаа бөгөөд  хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт “Өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд хүүхдийн мөнгө олгож байсан. Хүүхэд бүрт, бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийн нэр бүхий гишүүдийн хамт 2018 онд санаачилсан. Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдийн мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолыг төслийг өргөн барьсан. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан” гэж онцоллоо.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 09:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?