ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛ БАЯЛАГ, ТӨГӨЛДӨР БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 09:31

Сэтгүүлчийн үг

2019 оны 11 дүгээр сарын 29. Баасан гариг. /Билгийн тооллын 3/

Өвлийн тэргүүн Хөхөгчин гахай сар, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

  • Аргын тооллын: 2019.11.29, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 8.16-17.05
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 09:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?