“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ТЭЙ БОЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-28 14:45

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын хуралдаанаар “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Уг хөтөлбөр 2020-2024 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо өснө хэмээн холбогдох албаныхан тодотголоо.

Тухайлбал, 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Мөн энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас  санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Сонирхуулахад, 2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний салбарт ажилладаг 9000 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй байсны 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, 3.0 хувь нь электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл, захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа гарч байжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-28 14:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [192.82.70.xxx]

    Урагшлалт уу, ахуйн үйлчилгээ гэхээр ухралт ч юм шиг

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?