З.БАЯНСЭЛЭНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-28 14:04

Сэтгүүлчийн үг

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болж өндөрлөлөө. Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм. Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.

Дашрамд дуулгахад, шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтээ хангаагүй учраас өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд шүүхээс  хорих арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон байна.

Сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон билээ. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.  Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж байгаа. Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа билээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-28 14:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?