МҮОХ-НЫ ДАРГЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ “МАРОФОН” ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-28 10:56

Сэтгүүлчийн үг

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэллээ. Энэхүү хурлаар МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Эргэн сануулахад, МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн 10 дугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөх болсноо өргөдөлдөө дурдсан. Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Батүшиг орлон гүйцэтгэж байгаа бөгөөд тэрбээр МҮОХ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн билээ.

Түүнтэй хамт МҮОХ-г удирдахаар олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх сурагтай байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-28 10:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?