ҮНДС ЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГЫГ ЭНЭ САРЫН 29-НД СОНГОНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-25 16:30

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  гишүүдийн олонхийн саналыг үндэслэн  Үндсэн хуулийн цэцийн  даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдааны товыг тогтоожээ.  Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болсон байна. Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлэх гэнэ.

Дашрамд дсануулахад,  Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-25 16:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?