АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙГ АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-25 11:36

Сэтгүүлчийн үг

 “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг сайн дураараа албаа өгөхийг шаардаж байгаагаа уламжиллаа. Тодруулбал тус хөдөлгөөний зүгээс С.Эрдэнийг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг болохоос өмнө буюу энэ сарын 29-ны дотор өргөдлөө өг гэсэн шаардлагыг тавилаа. Хэрэвзээ өмнөх шигээ шаардлагыг хүлээж авахгүй бол бид намаа шинээр эмхлэн байгуулна. Мөн Онц их хурлаа зохион байгуулна гэж мэдэгдлээ.  

“Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн С.Эрдэнийг намын дүрмийг уландаа гишгэсэн,  намны муухай харагдуулж байна гэж хатуухан сануулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүн, төлөөлөл болон иржээ. Тэд С.Эрдэнийг удирдагч биш, МАНАН бүлэглэлийн эрх ашгийг эрхэмлэгч, АН-ыг мөнгө эрх мэдлийн дайны талбар болгосон гэж буруутгаж байна. Тэр ч утгаараа ардчилал, Монгол Улсын эрх ашгийг эрхэмлэдэг л  юм бол намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой гэж онцолж байсан юм. Хэрвээ сайн дураараа энэ сарын 29-ний дотор ажлаа өгөхгүй бол дараа дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгох болно гэж санууллаа. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-25 11:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    иргэд олон түмэн [192.82.73.xxx]

    Харсаар байтал ийм үл бүтэх новшыг яах гэж намын дарга болгосон юм бэ?хохь чинь

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?