МОНГОЛ НАЙРУУЛАГЧ "ЦҮРҮКАВА" КИНО НААДМААС ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Сэтгүүлчийн үг
Японы Токио хотноо жил зохион байгуулдаг "Цүрүкава" богино хэмжээний кино наадамд Монголын залуу уран бүтээлч, найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино шалгарч, тусгай шагнал хүртжээ.
Уралдаанд энэ жил нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг шилдгээр сонгосон бөгөөд найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино нь долоон минут үргэлжлэх бөгөөд монголчуудын өвөрмөц ахуй, зан заншлыг харуулснаараа онцлог бүтээл гэнэ.
Сонирхуулахад, Ц.Дэнсмаагийн найруулсан “Зам” хэмээх богино хэмжээний бүтээл гурван жилийн өмнө Японы Киото хотноо болсон Оюутны олон улсын кино наадамд оролцож шилдэг 16 киноны нэгээр шалгарч байсан билээ.
Сэтгэгдэл