НУТГИЙН 30 ГАРУЙ ХУВЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-25 09:14

Сэтгүүлчийн үг

Нийт нутгийн 30 гаруй хувь зудын эрсдэл байгаагийн долоон хувьд нэн их, 27 хувьд их байна. Мөн 34 хувь нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ. Тодруулбал, Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа аж.

Түүнчлэн энэ намар нойтон цас, зарим газраар бороо цас холилдон орсон ба өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөний улмаас ихэнх нутагт цасны нягт ихсэж бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг нөхцөл үүсчээ хэмээн холбогдох албанаас мэдээллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-25 09:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?