БНХАУ-ЫН ЗУРГААН ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-21 12:08

Сэтгүүлчийн үг

Хөвсгөл аймагт хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын зургаан иргэнийг албадан гаргаж Монгол Улсад гурван жил орохыг хориглон хар тамга даржээ.  Өнөөдрийн байдлаар тус аймгийн төв болон долоон суманд  гадаадын долоон орны 44 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Гадаадын иргэдийн дотор Америкийн 26, Бельгийн вант улсын хоёр, Солонгосын зургаа, Францын нэг, БНХАУ-ын дөрөв, Германы гурав, харъяалалгүй нэг иргэн байгаа юм байна. Хамгийн ихээр оршин сууж буй америк иргэдийн дотор Энх тайвны корпусын долоон ажилтан бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид болон хувийн хэргээр гэр бүлээрээ оршин сууж байгаа гэнэ. Мөн энэ онд БНХАУ-ын 20 орчим иргэн Хөвсгөл аймагт хөдөлмөрлөх эрхийн визээр ирж ажиллаад буцсан байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-21 12:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?