АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМЫГ ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-21 10:00

Сэтгүүлчийн үг

 “Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, шинэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Баянхошууд 6.5 км, Сэлбэ дэд төвд 5 км, Шархадад 8.5 км коллекторуудыг барьж ашиглалтад оруулжээ. Цаашид төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаас гадна Туул-1 ариутгах татуургын коллекторууд, Яармагийн гэр хорооллын хэсэгчилсэн бүсэд 5-7 км-ийн ариутгах татуургын шугамыг шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат мэдээллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 59.5 км үерийн хамгаалалтын суваг барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-21 10:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?