БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-20 15:22

Сэтгүүлчийн үг

Баянхонгор аймгийн төвийн хөгжлийг хурдасгах, илүү үр ашигтай орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан тээвэр, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий шинэ суурьшлыг бүсийг бий болгож байгаа. Тэгвэл энэхүү суурьшлын бүсийн хүн амд үйлчлэх зорилготой анхны эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо. 14 ортой энэхүү эмнэлэгийн барилгын ажлыг захиалагчийн техникийн хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж, байнгын ашиглалтад өглөө. Барилгын ажлыг Ханхалдун компани гүйцэтгэсэн байна. Ташрамд дурдахад шинэ суурьшлын бүс нь Баянхонгор хотын баруун урд 320 га талбай бүхий 2126 өрхийн 7441 хүн ам суурьших юм. Ийнхүү Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжуудыг төлөвлөж эхнээсээ ашиглалтад орж байгаа юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-20 15:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?