ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ОЙРЫН ХҮМҮҮСИЙН СУУДАЛ БА КОНСУЛ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 16:13

Сэтгүүлчийн үг

Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг томилохоор болсон. Төрсөн ах нь ерөнхий консулаар томилогдоход Сангийн сайд нөлөөлөөгүй гэдгээ хэлээд  "Миний ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу. Ямартай ч би санал болгоогүй, надад тийм эрх ч байхгүй. Нөлөөлсөн зүйл ч байхгүй. Улс хоорондын хамтарсан байгууллагад ажиллаж байсан. Намайг хүүхэд байхад л Эрхүүд төгсөж ирээд ажлаа хийсэн. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, Орос Тувагийн бизнесийн холбоо зэрэг дан төрийн алба хааж байсан" гэсэн тайлбарыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар томилсон. Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан билээ.

Харин Г.Жаргалсайхан Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 16:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?