• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

26 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

14 цаг
Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

20 цаг
Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

20 цаг
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

21 цаг
Би аавтай хүн

Би аавтай хүн

21 цаг
Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороотой

21 цаг
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

2 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

2 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

4 өдөр
ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

4 өдөр
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

5 өдөр
Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

5 өдөр
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

5 өдөр
Толгод, толгод, толгод…

Толгод, толгод, толгод…

5 өдөр
2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

5 өдөр
Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

5 өдөр
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоолоо

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

5 өдөр
Нийслэлд 27 градус дулаан

Нийслэлд 23-25 градус дулаан, бороогүй

5 өдөр
Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

6 өдөр
Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

6 өдөр
Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

6 өдөр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

6 өдөр
Нэнси Пелоси гэж хэн бэ?

Нэнси Пелоси гэж хэн бэ?

6 өдөр
Эмгэнэл

Эмгэнэл

6 өдөр
Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

6 өдөр
Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

6 өдөр
Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

6 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

6 өдөр
2022/08/08
10°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Төрийн “Төсөв хэмнэ” гэсэн тогтоол туг цэнгүүлэхэд хамаагүй

Б.Заянаа
2022-04-26
Бусад, Улс төр
0
Төрийн “Төсөв хэмнэ” гэсэн тогтоол туг цэнгүүлэхэд хамаагүй
ХуваалцахЖиргэхИлгээх

Цар тахлын нөлөөллөөс үүдэлтэйгээр нийгэм, эдийн засагт хямрал үүсээд байгаа. Тиймээс УИХ-аас төсвийн тодотголыг шуурхайлж, Засгийн газраас “Хэмнэлтийн тухай хууль”-ийг боловсруулан, УИХ-аар тус тус хэлэлцэж байна. Ийнхүү хаа хаанаа хэмнэж, бүсээ чангалахаар тогтоол шийдвэр гарч байхад Б.Билгүүн гэх хууль бус даргатай Стандартчилал, хэмжил зүйн газрынхан байгууллагынхаа тугийг цэнгүүлэх ёслолын ажиллагааг орон даяар өрнүүлж эхэлсэн бололтой.
Ингэхдээ наран ургах зүгээс буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг, Хэнтий аймгаас эхлэн цэнгүүлж эхэлжээ. Төрийн хоёр өндөрлөгийнхөө нутгаас эхлэн туг цэнгүүлэн, мөнгө үрэхээр “Төсөв, зардал хэмнэ” гэж зарлигдсан Ерөнхий сайд нь сайшааж, “Тэвчиж болох бүх зардлаа тэвч” хэмээн үүрэгдсэн Ерөнхийлөгч нь тушаал шийдвэрээсээ буцаж, шатахуун түлш ихээр зарцуулдаг жип автомашиныг “журмын хашаа”-нд хийгээд байгаа УИХ-ын дарга нь найр тавина гэж бодсон хэрэг үү. Энэ жил Монгол Улсад стандартчилал хэмжил зүйн байгууллага үүссэний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус байгууллагынхан төрийн есөн хөлт цагаан туг цэнгүүлэхээс ч их төсөвтэй, их хөлтэй ажиллагааг зохион байгуулж байгаа бололтой.
Ийнхүү байгууллагынхаа тугийг цэнгүүлсэн Хэнтий аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Ч.Пүрэвдоржоор ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймагт тугаа буухиалан очиж, найр наадам зохион байгуулаад буцсан байна. Харин энэхүү “төсөв хэмнэ” гэсэн Ерөнхий сайдын “эсрэг ажиллагаа”-г Дорнод аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд ном ёсоор болгов. Чингэхдээ байгууллагынхаа 16 ажилтны хамт Сүхбаатар аймаг руу буухиалан, архидалт зохион байгуулж байгаагаа бахархалтайгаа өөрийн цахим хуудаснаа дурджээ. Н.Энхболд даргыг ийн явсан хойгуур тус байгууллагад хоёрхон жижүүр үлдсэн хэмээн эх сурвалж хэлсэн. Байгууллагынхаа ажилчдыг тэр чигт нь хамаад туг цэнгүүлэх нэрээр архидалт зохион байгуулж, төсвийн мөнгөөр шоудаж байгаа нөхдийг яах ёстой вэ.
“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг Стандартчилал, хэмжил зүйн газрын түр дарга Б.Билгүүн нь өдгөө ч суудлаа олоогүй нэгэн. “Цар тахлын хууль” гэгчээр халхавч хийж байгаад өдгөө 600 гаруй хоног хууль зөрчин ажиллаж байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрийг зөрчсөөр яваа нэгэн. Ямар сайндаа л “Туг цэнгүүлэх” нэрээр төсөв мөнгө үрсэн балай ажил зохион байгуулах санаа сэдэж байх билээ. Одоо тэгэхээр Сүхбаатар аймгийнхан Дорноговь аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэст тугаа буухиалан хүргэж таарна. Цаашлаад говийн гурван аймаг гээд явах нь тодорхой аж. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд шат шатанд төсөв хэмнэх гэж ядаж, дэд сайд, дэд даргын орон тоог хүртэл хязгаарлах тухай ярьж байхад Шадар сайдад нь хамаарах нэг агентлагийн дарга нь ийнхүү төсөв хөрөнгө үрж, дураар дургиж явааг юу гэх вэ. Ийнхүү дураар дургиж яваа нөхдөө говийн аймагт хазаарлаж буцаахгүй бол баруун бүс Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, хангай бүс Архангай, Увс, Баян-Өлгий, хойд бүс Хөвсгөл, Сэлэнгэ, Булган гээд тугаа цэнгүүлэхээр буухиалж мэдэхээр байна. Монголын 21 аймагт туг цэнгүүлэхэд чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулна.
Энэ нь шуудхан төв удирдлагыг хууль ёсны даргатай болгож, төрийн хууль тогтоомжид нийцүүлэхгүй бол цааш ажил явах аргагүй болсныг илтгэж байгаа хэрэг. Дашрамд дурдахад Төрийн албаны зөвлөлөөс “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоол гарч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг тухайн өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм. Дээрх тогтоол гарсан өдрөөс хойш 995 хүнийг ажлаас нь чөлөөлж, хууль дүрэмд нийцүүлсэн. Дээрх 2594 хүн нь сум, багаас эхлээд агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажил албанд томилогдсон юм. Харин тус хуулиар томилогдсон зарим агентлагийн түр орлон гүйцэтгэгчид дураар авирлан хууль дүрэм зөрчсөөр байгаагийн нэг нь Б.Билгүүн юм. Тэрбээр өөрөө хууль зөрчин ажиллаж байж энэ удаа ч УИХ, Засгийн газраас тогтоол шийдвэр гарч байхад хэнд ч хэрэггүй туг цэнгүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа нь зориуд төрөөс гаргасан тушаал, шийдвэрийг зөрчдөг нэгэн гэж ойлгогдож байна.

Холбоотой мэдээ

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Би аавтай хүн

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

    Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Сүүлчийнх байж мэдэх анхны минь захидал

  • Дэлэгийн Загджавын намтар Википедиад орлоо

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn