• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

15 цаг
Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

21 цаг
Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

21 цаг
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

22 цаг
Би аавтай хүн

Би аавтай хүн

22 цаг
Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороотой

22 цаг
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

2 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

2 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

4 өдөр
ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

4 өдөр
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

5 өдөр
Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

5 өдөр
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

5 өдөр
Толгод, толгод, толгод…

Толгод, толгод, толгод…

5 өдөр
2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

5 өдөр
Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

5 өдөр
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоолоо

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

5 өдөр
Нийслэлд 27 градус дулаан

Нийслэлд 23-25 градус дулаан, бороогүй

5 өдөр
Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

6 өдөр
Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

6 өдөр
Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

6 өдөр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

6 өдөр
Нэнси Пелоси гэж хэн бэ?

Нэнси Пелоси гэж хэн бэ?

6 өдөр
Эмгэнэл

Эмгэнэл

6 өдөр
Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

6 өдөр
Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

6 өдөр
Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

6 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

6 өдөр
2022/08/08
11°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Энэ цагийн сонгууль

А.Тэнгис
2021-05-26
_Онцлох, Улс төр
0
Энэ цагийн сонгууль
ХуваалцахЖиргэхИлгээх
Сонгууль, энэ тэрийг бүр мартаж, уул модоор хэсч таталбар хийсэн шиг явсан чинь гэнэт хүйтэрч, цас хаялаад эхлэхээр нь гамингийн бараа харсан мэт яаран сандран дүрвээд бууж ирэв. НН-оо нээж үзэв. Шинэ мэдээлэл их байна, сонирхолтой постуудыг үзэж, нүд нээв, соёлыг гайхав. Дурсамж ч сэргэв.
Дээр үед нэгэн сонгуульд нэр дэвшсэн найзынхаараа зочилсон чинь нөгөөх маань хуучивтар төгөлдөр хуур аваад гэртээ тавьчихаж. Зүгээр ч үгүй, дээр нь аль соц-ийн үед хэвлэсэн баахан нотууд хэвтэж байна. Эхнээс нь эргүүлсэн чинь Чайковский, Бетховен тэргүүтнээс эхлээд, бүр Берлиоз, Чюрлёнис ч гэх шиг, баргийн хөгжмийн сургуулийн номын санд ч нүдний гэм шахуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүд харагдана. Нэг хоёр даралтыг нь тоншиж үзсэн, хөгжим нь хөггүй юм: -Хөглүүлэхгүй яасан юм бэ?- гэсэн чинь: -Манайд тоглох хүн байх биш, сонгуулийн сурталчилгааны клип хийлгэх хэрэг гараад тавьчихсан байгаа юм.- гэж хээв нэг хэлж билээ. Тэр үедээ “Хэц-с…” гээд л өнгөрсөн юм. Уг нь найзын маань зөв л дөө. Сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаа хийнэ гэдэг бол өнгөндөө хувь хүний л асуудал мэт боловч, хэн ч гэсэн аль нэг намаас л нэр дэвшдэг хуультай болохоор, өөрийгөө хүн талаас нь сонгогчдодоо таниулах үйл явц ч бас цаад утгаараа намын улс төрийн акц болдог. Ярихдаа нам нь фон буюу дэвсгэр сурталчилгаагаа хийж, хувь хүн нь өөрийгөө сурталчилна гэх боловч, тэр хүн намыг төлөөлж нэр дэвшиж байгааг аль аль тал нь мартана гэж байхгүй. Нэр дэвшигчийн сурталчилгаа нэгэнтээ улс төрийн үйл ажиллагаа учраас улс төрийн дэг жаягт чанд захирагдах нь зүй. Манайд тогтсон “улс төр” гэгч их өвөрмөц. Сонгодог утгаар улс төр гээч юм Монголд огт төлөвшөөгүй өдийг хүрсэн. Зөвхөн албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрсан тэмцэл хийж байгаагаа “Би улс төрч хүн, би улс төр хийж байна” гэж тайлбарлагчид л олон. Нэгэнтээ улс төр гээч гол юм нь байхгүй болохоор улс төрийн соёл, улс төрийн ухамсар гэх мэтийн дагалдах асуудлыг яриад ч хэрэггүй нь ойлгомжтой. Сонгуулийн сурталчилгаа ч бас үүнд, хүссэн ч, эс хүссэн ч, хамаарна, энд үнэн, худал, ёс суртахуун, ёс зүйгүй байдал хярамцаглан хутгалдаж, ялгаж салгахын эцэсгүй болдог нь өнөөгийн үнэн төрх л дөө. Сурталчилгаагаар бол моринд эрэмгий монгол залуу аргамагийн нуруун дээр салхи сөрөн давхиж, гэр хороолын ядарсан эмээгийн усыг зөөлцөж, тал нутгийн өвстэй толгод дээр гутлаа тайлж суугаад эх нутгийнхаа цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгална. Бүр болохгүй бол үзэсгэлэн гоо, уян даруу эхнэрээрээ нүүрээ тахалж, олон хүүхдээр өөрийгөө тойруулан бөгцөг няслан наадна. Ядвал өндөр настай эхээ авчирч уйлуулна, өөрөө дагаж уйлна. Үзсэн хүн “Ээ, мөн ч сайхан монгол эр юм, эхнэр нь ч сайхан тэргүүн хатагтай болчихмоор юм байна” гэж дуу алдан шагшрах ёстой, гэхдээ үүний цаана энэ бүхэн мөн чанар, бодит байдлын илэрхийллээс хаа хол улс төрийн акц гэдгийг л харах ёсгүй гэж байгаа хэрэг. Хувь хүний мөн чанарыг улс төрийн акцаар тодруулан гаргах ямар ч боломжгүй учраас энэ бүхэн бүгд зөвхөн сонгуульд зориулагдсан, бусдыг төөрөгдүүлэхэд чиглэсэн жүжиг. Жүжгийг тавьж байгаа хүний ч буруу биш л дээ, зүгээр л тоглоомын дүрэм нь өөрөө ийм юм. Жишээ нь, Орос, Америкийн ерөнхийлөгчид уулзлаа гэхэд нөхөрсөг бөгөөд баясгалантай инээмсэглэлийг бие биендээ бэлэглэн, гар барилцана, корона гайгүй шиг бол бүр тэврэлдэж ч магадгүй, хамт авахуулсан зураг нь дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарна, гэхдээ ингэлээ гээд ОХУ, АНУ-ын харилцаа өнө удаанаар найрсаж, өсөн дэвжээд эхлэх хүртэл зай ч бий, лай ч бий. Зүгээр л протокол шүү дээ. Сонгуулийн сурталчилгаа ч үүнтэй агаар нэг, клипийнхээ зургийг авахуулж дууссаныхаа дараа мөнөөх бөгцөг нясалж суусан хүүхдүүддээ амласан 10.000 төгрөгийнхөө оронд 1000-ыг өгчихөөд бултаж, луу унжсан бол бас ч ханатай байгаа нь тэр. Учир нь нэгэнтээ улс төрийн акц л юм болсон хойно, аль ч сурталчилгаанаас нэр дэвшигчийн мэргэшлийн болон ёс зүйн төлөвшлийн талаар хэн ч, ямар ч мэдээлэл олж авах боломжгүй, үүнийг хөггүй төгөлдөр хуур л орлочихдог юм шүү дээ…
Нийтлэлч Ч.Энхээ

Холбоотой мэдээ

Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

    Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Сүүлчийнх байж мэдэх анхны минь захидал

  • Дэлэгийн Загджавын намтар Википедиад орлоо

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn