• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

14 цаг
Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

19 цаг
Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

19 цаг
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

20 цаг
Би аавтай хүн

Би аавтай хүн

20 цаг
Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороотой

21 цаг
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

2 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

2 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

4 өдөр
ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

4 өдөр
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

5 өдөр
Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

5 өдөр
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

5 өдөр
Толгод, толгод, толгод…

Толгод, толгод, толгод…

5 өдөр
2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

5 өдөр
Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

5 өдөр
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоолоо

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

5 өдөр
Нийслэлд 27 градус дулаан

Нийслэлд 23-25 градус дулаан, бороогүй

5 өдөр
Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

6 өдөр
Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

6 өдөр
Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

6 өдөр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

6 өдөр
Нэнси Пелоси гэж хэн бэ?

Нэнси Пелоси гэж хэн бэ?

6 өдөр
Эмгэнэл

Эмгэнэл

6 өдөр
Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

6 өдөр
Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

6 өдөр
Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

6 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

6 өдөр
Улаанбаатарт 25 градус дулаан, бороотой

Өдөртөө дуу цахилгаантай аадар бороотой

6 өдөр
2022/08/08
9°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Хуулийн засаглалыг үнэгүйдүүлсэн сайд, дарга нарын тохуурхалд цэг тавъя, Ерөнхий сайд аа

А.Тэнгис
2021-05-21
_Онцлох, Улс төр
16
Хуулийн  засаглалыг  үнэгүйдүүлсэн сайд, дарга нарын тохуурхалд цэг тавъя, Ерөнхий сайд аа
ХуваалцахЖиргэхИлгээх

Монголын төрийн албаны түүхэнд урьд өмнө гарч байгаагүй нэгэн завхарлын учрыг олохыг хичээв. Энэ нь Стандарт,хэмжилзүйн газрын “Түр дарга” Б.Билгүүн гэгч төрийн албанд хууль бусаар 1700 гаруй хоног ажиллаж байна гэвэл та үнэмших үү. Тэгвэл яагаад энэ удаан хугацаанд “Төрийн албаны хууль”-ийн дээгүүр алхан энэ түшмэл  тэсч үлдэн ажиллаад байгаа талаар баримт сөхье.

Сонгон шалгаруулалтгүй ногоон гэрлээр томилогдов

У.Хүрэлсүх 2016 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа аравдугаар сарын 3-ны өдрийн 104 тоот тушаалаар стандарт, хэмжилзүйн салбарт өмнө нь огт ажиллаж байгаагүй мэргэжлийн бус Б.Билгүүнийг “Төрийн албаны тухай хууль”-ийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгуулагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.гэсэн заалтыг ноцтой зөрчин төрийн  албаны зөвлөлийн албан ёсны дүгнэлтгүйгээр шууд Стандарт, хэмжилүйн газрын дэд даргаар томилсон байна. Энэхүү хууль бус тушаалыг “…Төрийн албаны хууль  зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцох” гэсэн заалтын дагуу  хүчингүй болгуулахаар иргэд, төрийн албан хаагч нар удаа дараа Төрийн албаны зөвлөлийн дарга З.Баатарзоригт хандсан боловч зайлсхийж хууль бус шийдвэрийн өмнө сөхөрсөн нь гутамшиг юм.

Тооноор орж ирсэн Б.Билгүүнийг агентлагийн толгой дээр нь залав

Хууль бусаар дэд даргын албан тушаалд тухлан суусан Б.Билгүүн даргын суудалд суухаар хор найруулсан. Энэ хорыг хамгийн сайн зохион байгуулсан хүн бол Шадар сайд асан Ө.Энхтүвшин байсан нь баримтаар нотлогддог. Б.Билгүүний төрсөн эцэг С.Болдбаатар нь Ө.Энхтүвшингийн багын найз, нэг нутгийн хүмүүс. Даргын суудалд суухад гол саад болж байсан хүн нь стандарт, хэмжилзүйн салбарт  мэргэшсэн ажилтан гэж дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн доктор Г.Гантөмөр юм. Найзынхаа хүү Б.Билгүүнийг  Агентлагийн даргын суудалд суулгах хүсэлтээ хөтлөгдсөн Шадар сайд өөрийн зөвлөх С.Янжинсүрэнгээр хууль бус тэмдэглэл хөтлүүлэн Г.Гантөмөрийг ээлжийн амралттай байх хойгуур нь 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр  үүрэгт  ажлаас нь  чөлөөлүүлж сүрийг үзүүлэхдээ дэндүү хуншгүй зан гаргасан байдаг. Г.Гантөмөр нь зээ охиноо алдаад ажил явдал нь дуусаагүй тэр мөчид ажлаас нь чөлөөлсөн төдийгүй цалингүй, тэтгэвэргүй, тэтгэмжгүй олон сар байлгаж  “Төрийн албаны хууль”-иар олгогддог тэтгэмжийг  бүрэн олгоогүй  хууль зөрчсөн болох нь хожим шүүхээр тогтоогдсон байна.

Ө.Энхтүвшин, Б.Билгүүн нарын хоршлын авилга үнэртсэн зөрчлүүд

Цар тахлын үед аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байсан тул Засгийн газраас 2020 оны 114 дүгээр  тогтоолоор төсвийн  зардлаас аливаа  засвар хийхийг хориглосон байна. Гэтэл Шадар сайд Ө.Энхтүвшин улсын төсөвт сууж батлагдаагүй байхад засвар хийлгэхээр 400 сая төгрөгийн хуваарь баталж өгөхөд Б.Билгүүн 650 сая төгрөг болгон өсгөсөн. Ийнхүү Стандарт, хэмжил зүйн газрын 1, 2 дугаар байрны Засварын ажлын СХЗГ/202004001 дугаартай тендер шалгаруулалтын ажиллагааг 2020 оны 4-р сарын 21-нд эхлүүлж 5-дугаар 21-нд дууссан тухай мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн мэдээлэлд орсон  байна. Энэ асуудлыг АТГ  шалгаж байна. Түүнчлэн Б.Билгүүн  Шадар сайд Ө.Энхтүвшин ахынхаа дэмжлэгт дулдуйдан найз, нөхөд танилуудаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилж төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацаж байгаа нь шалгалтаар илэрч тогтоогдсон. Тухайлбал Төрийн албаны зөвлөл тус салбарын албан хаагчдын гаргасан гомдол мэдээллийг үндэслэн шалгаж, хууль тогтоомж зөрчсөн асуудлыг бодитоор тогтоож, хууль бус томилогдсон албан хаагчдыг чөлөөлүүлсөн байна. Мөн Үндэсний Аудитын газраас Ажлын хэсэг байгуулан Стандарт, хэмжилзүйн газрын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж хууль тогтоомжууд зөрчсөн нэг тэрбум 39 сая төгрөгийн  зөрчлийг  нарийвчлан тогтоож, 100/AO170079 дугаар “Төлбөр барагдуулах тухай” АКТ, 427/AO170079 дугаар “Зөрчил арилгах тухай” Албан шаардлага, 428/AO170079 дугаар “Зөрчил арилгах тухай” Албан шаардлагуудыг   2021.03.25-ний өдрийн 01/391 дугаар дүгнэлт гаргажээ.

ЖДҮчин Я.Содбаатар  Б.Билгүүнийг “Түр дарга”-аар томилуулж сонгон шалгаруулалтаас бултуулав

Өнгөрөгч 2020 оны ээлжит сонгуулийн дараа Шадар сайд Ө.Энхтүвшин нэг жил дөрвөн сар сонгон шалгаруулалтаас бултуулан хууль бусаар ажиллуулж байсан Б.Билгүүнийг Я.Содбаатарт хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр Б.Билгүүнийг хоёр дахь удаагаа сонгон шалгаруулалтаас бултуулан  цар тахлын хуулийн заалтыг ашиглан 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл “Түр дарга”-аар маш нууцлаг  шийдвэр гаргуулсан байна. Энэ бол арай дэндүү цагаандаа гарсан хуулийг уландаа гишгэсэн дээрэм юм.

Шадар сайд С.Амарсайхан Б.Билгүүнд “хангалтгүй” дүн тавилаа

Б.Билгүүний хууль бус үйлдлийн талаар үе үеийн Шадар сайд нарт энэ салбарын ахмадууд, төрийн албан хаагчид, олон нийтийн төлөөллөөс удаа дараа хариуцлага тооцож улмаар албан тушаалаас нь чөлөөлөх санал, шаардлагуудыг хүргүүлж байсан ч усанд хаясан чулуу шиг дарагдаад өнгөрдөг ажээ. Харин энэ сарын 17-ны өдөр Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцаад” Б.Билгүүнийг “хангалтгүй ажиллаж байна” гэсэн үнэлгээг олон нийтэд нээлттэй хийлээ. Энэ нь оройтсон ч бодитой дүгнэлт юм. Ийнхүү төрийн албанд 1700 хоног хууль бусаар ажиллаж удаа бултуулан даргын суудалд дүүжлээстэй байгаа Ө.Энхтүвшингийн хуурай дүү Б.Билгүүн суудлаасаа ховхрох нь тодорхой болжээ. С.Амарсайхан өмнөх Шадруудыг бодвол нилээд зарчимтай шийдэмгий ажиллаж байгаа нь харагддаг тул гурав дахь удаагаа бултуулан хамгаалахгүй гэдэгт  найдаж байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

    Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Сүүлчийнх байж мэдэх анхны минь захидал

  • Дэлэгийн Загджавын намтар Википедиад орлоо

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn