• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх эсэх нь ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлын шийдвэрээс хамаарна

38 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

15 цаг
Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

20 цаг
Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

20 цаг
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

21 цаг
Би аавтай хүн

Би аавтай хүн

21 цаг
Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороотой

21 цаг
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

2 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

2 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

4 өдөр
ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

4 өдөр
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

5 өдөр
Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

5 өдөр
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

5 өдөр
Толгод, толгод, толгод…

Толгод, толгод, толгод…

5 өдөр
2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

5 өдөр
Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

5 өдөр
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоолоо

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

5 өдөр
Нийслэлд 27 градус дулаан

Нийслэлд 23-25 градус дулаан, бороогүй

5 өдөр
Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

6 өдөр
Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

6 өдөр
Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

6 өдөр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

6 өдөр
Нэнси Пелоси гэж хэн бэ?

Нэнси Пелоси гэж хэн бэ?

6 өдөр
Эмгэнэл

Эмгэнэл

6 өдөр
Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

6 өдөр
Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

6 өдөр
Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

6 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

6 өдөр
2022/08/08
10°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

А.Тэнгис
2021-05-20
Бусад, Улс төр
0
ХуваалцахЖиргэхИлгээх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон билээ. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч, уг хуульд өөрчлөлт оруулан баталсан. Ийнхүү өөрчлөлт оруулсан хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэхийг тодруулъя.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хориг тавихаар хууль түдгэлзэх үү гэж асууж байна гэж ойлголоо. Хуулийн үйлчлэх хугацаа эхлээгүй байх үед хорих тавьчихвал түр түдгэлзэнэ. Гэхдээ энэ зохицуулалт ашиглагдаж байгаа юм билээ.

Хууль үйлчлээд эхэлснээс хойш хориг тавьсан тохиолдол нэлээд олон байдаг. Тэр тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй.

Энэ хүрээнд үзвэл дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуулийг баталсан. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс үйлчилж эхлэхээр баталсан. Хориг тавдугаар сарын 6-нд тавигдсан. Тиймээс хуулийн үйлчлэл зогсохгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хориг бол УИХ-ын баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө алдаа гарсан бол засаж залруулах боломж олгож, УИХ-ыг хянаж байгаа хэлбэр юм. Хоригийг эргээд УИХ хэлэлцэж байгаад нь үүний үндсэн зарчим оршдог. Хуулийн дагуу УИХ-ын баталсан хуулийг ёсчилж ирүүлснээс хойш таван хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавина гэдэг заалт бий. Ерөнхийлөгчийн хоригийг авсан, аваагүйгээс хойш хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл өнөөдрийн болоод байгаа үйл явцыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаад байгаа. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хориг тавьснаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд түр түдгэлзсэн байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:

УИХ баталсан хуультайгаа танилцах, хориг тавих хугацааг Ерөнхийлөгчид олгох ёстой байсан. Үүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан халдлага гэж үзэж байна.
Би парламентад гурван удаа сонсогдсоны хувьд МАН яаж тоглодог вэ гэдгийг мэднэ. Үндсэн хуулийн цэцээ хоёр хуваагаад, Дээд шүүхээ элэг доог болчихлоо энэ парламент. Эргэдэг л хорвоо. Та нар 2024 оны сонгуулийн дараа цусаар уйлсан ч нөхөхөөргүй эмгэнэлтэй алхмуудыг хийж байна. МАН 100 жилийн ойгоо төрийн гурван өндөрлөгтэй тэмдэглэх биз. Гэхдээ 100 жил ч нөхөж чадахааргүй эмгэнэлтэй байдалд хүрэх гээд байна. Их хүчиндэж байгаад өндрөөс унах хэцүү байдаг юм шүү.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байнгын хорооны дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Холбоотой мэдээ

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Би аавтай хүн

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

    Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Сүүлчийнх байж мэдэх анхны минь захидал

  • Дэлэгийн Загджавын намтар Википедиад орлоо

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn