• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
“Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

“Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

13 hours
Койнчдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Койнчдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

14 hours
Ард Санхүүгийн Нэгдлээс Ард койны талаар мэдэгдэл гаргав

Ард Санхүүгийн Нэгдлээс Ард койны талаар мэдэгдэл гаргав

14 hours
Хятадын технологийн 30 гаруй компани хоригт орно

Хятадын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болно гэж төсөөлөв

15 hours
АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ

АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ

16 hours
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

16 hours

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

16 hours
ҮХЦ, хувийн дансны мэдээллийг шууд хардаг болсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлана

ҮХЦ, хувийн дансны мэдээллийг шууд хардаг болсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлана

1 day
Мэдэгдэл

Мэдэгдэл

1 day
Америкийн PMC “Моцарт” Украин дахь ажлаа зогсоолоо

Америкийн PMC “Моцарт” Украин дахь ажлаа зогсоолоо

1 day
Уул уурхайн салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө

Уул уурхайн салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө

1 day
Александр Нерадко: Гадаадын 180 гаруй нисэх онгоц Оросын харьяалалд шилжсэн

Александр Нерадко: Гадаадын 180 гаруй нисэх онгоц Оросын харьяалалд шилжсэн

1 day
Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

1 day
П.Ганхүү: Монголын төмөр зам компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

П.Ганхүү: Монголын төмөр зам компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

1 day
Д.Сүхбаатарын 130 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатарын 130 жилийн ой тохиож байна

2 days
Таксины төлбөрийн маргаанаас болж, жолоочийг олон удаа хутгалж, гэмтээжээ

Таксины төлбөрийн маргаанаас болж, жолоочийг олон удаа хутгалж, гэмтээжээ

2 days
Монгол улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

Монгол улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

2 days
Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ

Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ

2 days

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2 days
П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

2 days
Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

2 days
Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эрхэнд ноцтой халдсан хэмээн үзэж яллагдагчаар татсан

Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эрхэнд ноцтой халдсан хэмээн үзэж яллагдагчаар татсан

2 days
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2 days
“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

2 days
Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ

Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ

2 days
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

3 days
Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

3 days
УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

3 days
Украины Шостка хотын төрийн өмчит үйлдвэрийн газарт дэлбэрэлт болжээ

Украины Шостка хотын төрийн өмчит үйлдвэрийн газарт дэлбэрэлт болжээ

3 days
Mөнгөний нийлүүлэлт 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх энэ сарын 8-наас өмнө мэдээллээ засуулаарай

3 days
2023/02/03
-17°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Гал тахих ёсон…

А.Тэнгис
2022-02-16
Өдрийн өнгө
0
Гал тахих ёсон…
ХуваалцахЖиргэхИлгээх
“Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа.
Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.
2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ мөнгө төгрөг түрийвчээрээ даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.
Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.
(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”)
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…
Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.
Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.
Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.
Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг.
Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг.
Болсон идээний дээжийг өргөдөг.
Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг.
Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг.
Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг.
Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГ
Урьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.
Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.” гэнэ.

Холбоотой мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

ХуваалцахЖиргэхИлгээх
Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

    П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • “Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

  • Гал тахих ёсон…

  • УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

  • Ээлтэй чулуугаа мэдэж аваарай

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn