Дэлхий даяар коронавирусын өвчлөл 2 дахь жилдээ үргэлжилж, хүн амын дунд омикрон хувилбар эрчимтэй тархсан, эдийн засгийн хямралд өртөж аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл, импортын барааны хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлтөөс иргэдийн худалдан авах чадвар муудсан, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн зэрэг зутруухан өвлийг давахаар Засгийн газар, иргэд чармайж байна.
Харамсалтай нь, дүн өвлийн хүйтнээр Баянзүрх дүүргийн зүүн урд, урд хэсгийн иргэд өчигдрөөс халаалт, хэрэглээний халуун ус нь тасарч идэр есийн хүйтэнд жиндэж сууна.
Иргэдтэйгээ ойр байж, асуудлыг шийднэ гэж хэлдэг Засаг дарга маань Та хаачив? Шуурхай ажиллана гэж тусгай албан хаагчдын хувцас төсвийн мөнгөөр хийлгэж өмсөнө, багийн дарга нарт өмсүүлнэ. Хэлбэр яах вэ? Дулааны станцын хэдэн ажилчид л шөнөжин нойр хоолгүй ажиллалаа, одоо ч ажиллаж байна.