Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаснаар 81 төрлийн ажил үйлчилгээ хэрэгжинэ. Нийслэлийнхээ жишгийг дагаад цэцэрлэгт хүрээлэн, өглөөний гудамж ч баригдана. Тухайн дүүрэгт уул тохижуулах ажил ч хоцорсонгүй. Гачуурт тосгон буюу 20 дугаар хорооны “Соёмбот” уулын тохижилтын ажилд 240 сая төгрөг төсөвлөжээ.
“Соёмбот” уул гэхээр Хан-Уул дүүрэг Зайсанд байрлах Соёмбот уул гэж андуурмаар. Бэлдээ Соёмбо дүрсэлж, урласан уул бүрийг ийн нэрлэх болоо юу?
Геодизи, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар уулын нэр нь газар зүйн нэр юм. Хуулийн 11.1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хамтран зохицуулна. гэж заасан байна. Гэтэл газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах үүрэгтэй төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга нь мэдээллийн санд нэр нь байхгүй уулыг тохижуулахаар тендер зарласан нь хууль зөрчжээ. Засаг даргад газар зүйн нэрийг дураараа оноон нэрлэх бүрэн эрх байхгүй юм. Засгийн газраас санал болгож Улсын Их Хурал баталдаг.
Геодизи, зураг зүйн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнөөр дараах хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя!
14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Хэвлэх
14.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Огцруул