УИХ-ын хаврын чуулганаар ФАТФ-аас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Төрийн бус байгууллага/ТББ/-ын санхүүжилт, татвар, нөлөөллийн асуудлыг хэлэлцэх энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үед Засгийн газар, УИХ-ийн гишүүдийн хамаарал бүхий ТББ-ууд хууль тогтоогчдын өөрсдийнх нь болон олон нийтийн анхааралд орсон билээ. Нэр бүхий Засаг дарга нар ч ТББ-тай хамааралтай байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.“нэгж дэх төрийн удирдлага” гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. Хуульд заасанаас бусад үйл ажиллагаа эрхлэх ойлголт, бүрэн эрх төдийгүй, ажлын зав, хариуцлага засаг дарга нарт байдаг уу?
Баянзүрх дүүрэгт 105 мянга гаруй өрх айл, 40-өөд мянган хүн ам оршин суудаг. Энэхүү том дүүргийн Засаг дарга нь Н.Баярмөнх. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нь:
- Богдынхон спорт клуб
- Монголын түүх судлал сонирхогчдын холбоо
- Монголын цамцгүй хэвтээ шахалтын холбоо
- Монголын фитнес клубын бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг холбооны үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн мэдээллээс харагдаж байна.
Эдгээрээс “Монголын цамцгүй хэвтээ шахалтын холбоо”-г 2011 онд нэр бүхий таван иргэн хамтран байгуулсны дотор Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэр байгаа юм. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар нь 10 гаруй жилийн өмнөөс хамтдаа ТББ байгуулж, хамтран ажиллаж байжээ.
Суга
Хэн бэ! Боловсрол ухаан хаана байна?