- Blackpink хамтлагийн гишүүн Лиса 1997 оны 3 дугаар сарын 27-нд төрсөн, 24 настай, хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн нь юм. Лиса Тайланд гаралтай, Pranpriya нэртэй байсан боловч Lalisa гэдэг нэртэй болсон.
- Буддын шашинтан, шар өнгө, 27-гийн тоо, нүүр будалтанд дуртай. Лео, Лука нэртэй 2 хөөрхөн мууртай. Өөрөөсөө насаар ах, ажил амьдралын хэь маягт нь тохирох залуу таалагддаг.
- Хойд аав нь дэлхийд нэртэй мастер тогооч, Швейцарийн иргэн тул Англи хэлээр харьцдаг байжээ. Англи, солонгос, япон хэлтэй. Дуучин, реппер, загвар өмсөгч. Өндөр нь 1м 67см.
- Хамтлагтаа орохын тулд 5 жил 3 сарын бэлтгэл хийсэн.
- Лиса хамтлагийнхаа хамгийн баян нь, 12 сая орчим долларын хөрөнгөтэй.
- Түүний өмссөн хувцас бүр урлагийн гайхалтай бүтээл болдог. Prada, Chanel, Louis Vuitton, Adidas, Dior, Celine,Bottega Veneta Bulgari зэрэг дэлхий брендүүдийг сурталчилсан. Celine-ий цамц болон Bottega Veneta-гийн клачаар гоёсон Лисагийн зураг таван сая лайк цуглуулсан.
- Өөрийн гэсэн видео тоглоомтой.
- Америкийн Vogue сэтгүүлд Blackpink-ийн талаар хэвлүүлсэн үедээ ердийн хэвлэлтээсээ 4 дахин их хэвлэдэг нь ямар их алдар нэртэйг нь гэрчилнэ.
- Лиса инстаграмд 72,2 сая дагагчтай.
- Лизагийн сингл уран бүтээл болох “Money” дуу нь өнөөдрийн байдлаар 424 сая хандалт аваад байна.