• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

14 цаг
Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

Жүдочид Азийн аваргаас 7 медаль авч, багаараа мөнгөн медаль хүртэв

19 цаг
Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

19 цаг
Долоо хоногийн зурхай

Долоо хоногийн зурхай

21 цаг
Би аавтай хүн

Би аавтай хүн

21 цаг
Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун төв, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороотой

21 цаг
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

2 өдөр
Дуу цахилгаантай, аадар бороотой

Нийслэлд 20-22 градус дулаан

2 өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

2 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

4 өдөр
ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

ОБЕГ: Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

4 өдөр
Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

5 өдөр
Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

Өгий нуурын эрэгт “Айраг наадам” болно

5 өдөр
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

5 өдөр
Толгод, толгод, толгод…

Толгод, толгод, толгод…

5 өдөр
2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

2012 оноос хойш Монгол Улс нийт долоон удаа бонд гаргажээ

5 өдөр
Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

Авлигагүй боловсрол нийгмийг эрүүлжүүлнэ

5 өдөр
Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоолоо

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

5 өдөр
Нийслэлд 27 градус дулаан

Нийслэлд 23-25 градус дулаан, бороогүй

5 өдөр
Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

Ц.Даваацэрэн “Таван толгой түлш”-ийн захирлаар томилогджээ

6 өдөр
Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

6 өдөр
Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

Эхний хагас жилд зорчигчдын тоо өсч, ачаа тээвэр буурсан үзүүлэлттэй байна

6 өдөр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

6 өдөр
Нэнси Пелоси гэж хэн бэ?

Нэнси Пелоси гэж хэн бэ?

6 өдөр
Эмгэнэл

Эмгэнэл

6 өдөр
Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

Тайваньд байгаа монгол оюутнуудын анхааралд

6 өдөр
Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

Хятад хэлбэрдэх бодлоготой орон биш

6 өдөр
Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

Дугуйчин Гийду Кунзе аялалдаа гарлаа

6 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэл

6 өдөр
Улаанбаатарт 25 градус дулаан, бороотой

Өдөртөө дуу цахилгаантай аадар бороотой

6 өдөр
2022/08/08
9°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

П.Алтантуяа: Хүнд тусалсны дараа өөртөө туслуулсан мэт сайхан мэдрэмж төрдөг

А.Тэнгис
2022-01-12
Гийчин
1
П.Алтантуяа: Хүнд тусалсны дараа өөртөө туслуулсан мэт сайхан мэдрэмж төрдөг
ХуваалцахЖиргэхИлгээх

Хүн өөрөө хувь заяагаа бүтээдэг гэдэг. Түүний нэгэн адил  ямагт эргэн тойрондоо өнгө гэрэл, инээд баясал, эрч хүч нэмж, хэн нэгнийг санаж мөрөөдсөн зүйлд нь чиглүүлж, туслах юмсан гэсэн сэтгэлийн чавхдасандаа  хөглөгдөж яваа  П.Алтантуяа бүсгүйг энэ удаагийн “Хобби” буландаа урьж ярилцлаа. Бидний яриа зөвхөн хоббигоор хязгаарлагдсангүй бусаддаа үнэт сайхан үг хэлэх, дэм тустай явах, хүн чанар, хүнлэг сэтгэл гээд олон сэдвээр өрнөсөн. Тэрбээр  олон жил шууд худалдааны бизнест хүч сорьж түүгээрээ амжилт олж яваа хөдөлмөрч нэгэн билээ. Эндээс үзэхэд энгийн хүмүүсийн цаана ямар олон сайхан эерэг эрхэм чанар, зөв үлгэрлэл байдгийг хэлж барамгүй. 

-Хүмүүс янз бүрийн хоббитой байдаг. Тиймээс таны бодлоор “Хобби” гэж юу вэ?

-“Хобби” гэдэг миний бодлоор дуртай зүйлээ дахин дахин хийж, түүнээсээ аз жаргал мэдрэхийг хэлдэг болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл хүнд тусалж, хүний мөрөөдлийнх нь гүүр болж явах нь миний туйлын зорилго. Өнөөдөр хүмүүс маш их өвдөж байна, эрүүлийг хүсч байна, эдийн засгийн чадавхиа өөрийн хүчээр босгохыг зорьж байна энэ бүхэнд тусална гэдэг миний сэтгэл ханамж юм. Цаашилбал, сэтгэл нь гундуу яваа нэг хүнд  чихэнд нь  чимэгтэй нэг сайхан үг хэлэхэд л орчин солигдох  шиг болдог. Үүнийг  би амьдралынхаа нэгээхэн зорилго болгоод явж байна.  Хоёрдугаарт хүнтэй танилцах дуртай. Энэ нь тухайн хүний дотоод сэтгэл, үзэл бодол нь юу байдаг юм, юуг мөрөөдөж байна, юунд дуртай юм, надтай ижил төстэй ямар зан чанар байна гэх мэтээр хүнтэй танилцаж өдөр бүхэн танил дотно хүмүүсийнхээ хүрээг тэлж явна гэдэг үнэхээр гоё. Дараа нь сэнгэнэтэл агаар амьсгалаад хорвоо ертөнцийн утга учрыг тунгаан бодож, эргэцүүлэх, улмаар нар  салхинд зугаалах, гар бөмбөг тоглох дуртай. Мөн хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийг аль болох алхахыг хичээдэг. Энэ мэтээр өөрийгөө сэтгэл санаа, эрүүл мэндээр эрүүлжүүлж, эерэгжүүлж явах хамгийн зөв шийдэл гэж үздэг.

-Нээрээ ч эерэг сайхан бодолтой байхад ажил үйлс хүртэл  санаснаар бүтээд байдаг шүү дээ?

-Тийм шүү,  Үг бодол заавал биелдэг шиг хүн өөрөө юу тарина түүнийгээ хураадаг гэдэг гайхалтай үнэн үг. Харин олохгүй бүтэхгүй, мөнгөгүй байна гэх мэт үгүйсгэлийн үг яриад байхаар энэ  нь өөрт нь үйлдэл болон хүрч байдаг. Тиймийн тулд би тухайн хүнд ямар асуудал бэрхшээл тулгараад байна,өнөөдөр  сэтгэл  санаа нь ямар байна, юуг мөрөөдөөд түүнийхээ учир жанцан, арга барилыг олохгүй байна зэргийг нь ажигласны үндсэн дээр бусдыг мөрөөдөлд хүрэхэд нь туслах юмсан гэдэг бодол ямагт сэтгэл зүрхэнд минь байдаг. Тийм учраас хобби гэдэг тэр гоё эерэг үзэл, хүн чанар, мөрөөдлөө өөр дээрээ бий болгоод бусдад хүргэхийг хүсдэг. Тухайлбал, аливаа хүн өвчилсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлээд явчих юм бол  эрүүл мэнддээ оруулж байгаа  маш их хөрөнгө оруулалт. Энэ  мэтээр юмыг үргэлж  гоё талаас нь харах юм бол таны амьдралд маш гоё үйл явдлууд тохиолдоно гээд яриад байвал их зүйл байна.

-Хүнд туслах хэлбэр мөн л янз бүр, эд материалын, сэтгэлийн гээд л….?

-Эд мөнгөнөөс илүү тус гэж байдаг. Хүн үгээрээ дамжиж олонд хүрдэг учраас тухайн хүнд  сэтгэлийг нь сэргээсэн ганц үг хэлэхэд л тэндээс урам зориг авч, урамшаад тэр өдөржин баяр хөөртэй явж  байх жишээтэй. Ингэж хүний сэтгэлийг хөглөж, хөгжим болон найрч байдаг учиртай. Үүнийг  би хувьдаа  тус гэж  боддог учраас хүнд тусалсны дараа өөртөө туслуулсан мэт сайхан мэдрэмж төрдөг. Жишээ нь  ажилд орууллаа гэхэд барьсан загасыг нь шууд идэх биш, загас барих аргыг нь зааж өгнө, тэр загасыг яаж барьж хоолоо болгохов гэдэг маш нарийн арга юм. Тийм учраас  хүмүүст сургах аргыг мэдрүүлэхийн төлөө л явж байна.

-Энэ бүгдээс улбаалан асуухад өнөөдөр хүн чанар алга боллоо, хүнд туслах нь ховордсон гэж их ярьдаг болж. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ тал дээр эсрэг бодолтой, өнөөдөр хүний мөс  чанар тэгтлээ  алга болоогүй байна. Яагаад гэвэл хорвоод эерэг сөрөг, хүсэл хясал зэрэгцэн оршиж байгаа. Хамгийн гол нь  ихэнх хүмүүс аливааг буруу өнцгөөс нь харлуулж, хараад түүндээ хэт итгээд байгаатай холбоотой гэж боддог. Бидний монголчуудын дунд эртнээсээ л хайр энэрэл,өрөвч нинжин сэтгэл хүнд туслах чанар байсаар л байсан, одоо ч хэвээр олон жилийн турш бие биедээ сайн сайхныг бэлэглэхийн төлөө явж байна. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. “Эвт шаазгай буга барина”, “Зуун төгрөгтэй явснаас  зуун найзтай явсан дээр” зэрэг  ардын сайхан үгс олон байна шүү дээ. Энэ бүгдийг өөртөө мөрдлөг болгож бусдад сайн сайхан үг хэлж, эерэг зөв энергийг түгээнэ гэдэг эргээд өөрийнхөө амьдралд сайн зүйл авчирч байна гэсэн үг. Тийм учраас хүн чанар гэдгийг тухайн хүн хэрхэн яаж авч үзсэнээс шалтгаалж өөр өөр байдаг юм уу даа гэж боддог. Хамгийн гол нь хандлага харилцаагаа л өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаас нийгэм цаг үе маань хүнд, ороо бусгаа, улс төр тогтвор муутай байгаа  учраас энгийн ард түмэн ихэнхдээ сөрөг бодолтой явж байгаа.Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэвч  энэ бүгдийг эерэгжүүлье гэж үзвэл тухайлбал, эрүүл болъё гэвэл маш олон гарц гаргалгаа байна.  Яаж амжилтанд хүрэх вэ гэвэл хүнд туслах,хүнийг сургахад өөрийгөө зориулах, сайн сайхан зүйл бодох гээд бүгдийг ургуулаад бодоход ердөө л өөрийгөө өөрчлөх явдал юм. Тиймийн тулд эхлээд өөрийгөө өөрчилж, үлгэр дууриал үзүүлж байж дараа нь хүнийг өөрчлөх хэрэгтэй. Эндээс хүн чанар, мөн чанар гэдэг хүнийг зөв талаас нь харах, жишээ нь энэ хүн өнөөдөр л ийм байдал гаргаж байна, түүнээс дотоод мөн чанар нь зөв хүн  байсан байна шүү дээ гэж хүнийг таних зөв чадвартай байх ёстой. Түүнээс  эхлээд л  хүний өө алдааг хараад байна гэвэл  утгагүй.

-Хүүхдүүддээ дээрх  хувь хүний эрхэм чанар, үзэл бодол, хоббигоосоо хэрхэн өвлүүлэн сургаж байна вэ?

-Мэдээж хүн үр хүүхдээ  өнгөтэй өөдтэй, сайн сайхан гэрэл гэгээтэй амьдралд нь хүргэхийн тулд өөрт байгаа бүхий л үнэт сайхан чанар, үлгэр дууриаллаа өвлүүлэх нь зүйн хэрэг. Би гурван хүүхэдтэй. Бага охин маань энэ жил 12 дугаар ангиа төгсөөд Солнгос улс руу олон улсын харилцааны чиглэлээр очиж суралцана гэсэн сонголтоо хийчисэн байгаа. Хүү маань Уул уурхайн компанид инженер, охин маань одоогоор гэртээ хүүхдээ асарч байгаа. Ээж хүн өөрөө зөв байж үр хүүхдүүд маань тэгш хүмүүжилтэй байна. Тийм учраас хүүхдүүддээ аль болох хүнийг хайрлах, энэрэх, өгөөмөр хандах, ямар нэг алдаа гаргасан бол түүнийг нь  уучлуулах, буруу зүйл хийсэн бол түүнийгээ ухаарах гэх мэтээр сургаж явдаг даа.

Д.Нэргүй

Холбоотой мэдээ

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Даншиг наадмыг Азийн буддистуудын цугладаг томоохон наадам болгоно

ХуваалцахЖиргэхИлгээх

1 сэтгэгдэл

  1. Баттөмөр says:
    7 сар 66.181.161.32

    маш гоё эерэг мэдээлэл байнаа баярлалаа

Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

    Баабар гуайд хаяглая. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлийг битгий гаргаач ээ!

  • Прокурорын газруудын хаяг, холбоо барих утасны дугаар

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • Сүүлчийнх байж мэдэх анхны минь захидал

  • Дэлэгийн Загджавын намтар Википедиад орлоо

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn