Жагсагчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандан, Консерваторийн газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм. Салбарын сайдад хүргүүлсэн тус шаардлагад Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагч, төгсөгчид болох нийт 1800 гаруй хүн гарын үсгээ зурсан байна.
Хөгжим бүжгийн коллежийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барих шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сард гаргасан бөгөөд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тус шийдвэр нь хууль бус хэмээн жагсагчид үзэж буйгаа мэдэгдлээ.
Түүнчлэн жагсагчдын төлөөлөл өнөөдөр 14.00 цагт салбарын сайд Л.Энх-Амгалантай уулзаж шаардлагын хариуг сонсоно гэдгээ мөн мэдээллээ.