Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 1 дүгээр сарын 13-нд ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод 6 зүйл бүхий албан шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлагын 1-д “…УБТЗ-д ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, төлөөлөх чадваргүй сэтгүүлч Б.Цогтгэрэл нь улс төрийн шахаагаар нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгааг эгэл жирийн төмөр замчид удаа дараа илэрхийлж ирсэн.” гэжээ.
Энэхүү шаардлагын албан ёсны хариуг 27-ны дотор хугацаанд өгөхгүй бол төмөр замчид ажил хаялт зарлана гэдгээ ч хатуухан сануулсан байна.
УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл Үйлдвэрчний холбооны шаардлагатай холбоотойгоор Төрийн ордноор ойр ойрхон орж гарах болсон талаар эх сурвалж өгүүллээ.
Б.Цогтгэрэл 300 орчим сая төгрөгийн өртөг бүхий, Худалдаа хөгжлийн банкны нэр дээр байдаг, 0010 УБҮ дугаарын, шаргал өнгийн патрол маркийн машинтай Төрийн ордны хашаанд чөлөөтэй нэвтэрч байгаа нь хууль, дүрэмд нийцсэн зөвшөөрөлтэй юү? Б.Цогтгэрэл нь Төрийн ордны хашаа буюу тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэх эрхтэй албан тушаалтан мөн үү? гэх асуултын хариултыг нэхэхэд хүргэж байна.
2022 оны 4 дүгээр сард Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В Белозёровт, тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хувь нийлүүлэгч Л.Халтараас илгээсэн албан бичигт:
“1.Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ЗГХЭГ-ын ахлах реферэнт Н.Буяндэлгэрийн оронд Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэлийг томилуулахыг санал болгож байна.” гэснээс үзэхэд, Б.Цогтгэрэлийг “Төсвийн байнгын хорооны зөвлөх”-ийн албан тушаалтай гэжээ.
Монгол төрийн босго өндөр. Үүнийг эдүгээ цагийн ойлголтоор хэлэхэд, Төрийн албаны хуульд заасан болзол, шаардлагыг хангасан иргэн төрийн албан хаагч байх хөдлөшгүй хуультай. Үйлдвэрчний холбооны албан шаардлага чухам үүнийг л, төрийн өндөр босгоор алхахад шударга үнэн үйлчлээсэй гэдгийг л нэхээд байна.
ҮЭ битгий инээд хүргээд бай.Эхлээд төмөр замын ямар ч мэргэжилгүй замын даргаа чөлөөлөх талаар тэмцээч.Цагаа тулбал Ерөнхий хороонд хэн ч бсан яадын.Төмөр замын малнуууд юм ойлгох ухаангүй юмнууд
монгол төрийн босго шиг намхан босго үгүй болжээ.