ДЭМБ-ын 2020 оны судлагаагаар элэгний шарын D вирусын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа орноор Монгол тодорчээ. Одоо бол бүүр ихэссэн мэдээлэл бас байна. D буюу дельта вирусээр зөвхөн В халдвартай хүн л өвчилдөг бөгөөд бүрэн бус гаж вирус гэдэг юм байна.
Ташрамд тэмдэглэхэд В вирусыг анх 1966 онд Америкийн эрдэмтэн Влүүмберг цусны өвчин судалж шинжилж яваад Австралийн уугуул иргэдийн өвөрмөц биет олсон байдаг. Хожим нь 1970 оноос л энэ нь дэлхий дахинд цусаар халддаг гэдгийг мэдсэн. Энэ үеэс лабортаорийн оношлогооны арга бий болсон гэсэн үг. Сүүлд хурдан хугацаанд элэгний церроз болгодог вирусыг илрүүлсэн нь Д вирус юм.