АН-ын ҮБХ-ны хурал өнгөрөгч долоо хоногт болж намын даргаар Л.Гантөмөрийг сонгосон. Хуулийн дагуу ҮБХ-ны хурал болсноос хойш УДШ-д 15 хоногийн дотор бүртгүүлэх журамтай байдаг аж. Тиймээс хуулийн хүрээнд энэ долоо хоногт бүртгүүлэх төлөвтэй байна. Эргэн сануулбал, АН-ын дарга Л.Гантөмөр нь ҮБХ-ны 152 гишүүнээс санал авч даргаар томилогдсон билээ. Мөн намын даргаа тодруулсан учир нарийн бичгийн даргын асуудал хөндөгдөнө. Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр үргэлжлүүлэн ажиллах тохироотой байгаа аж.
АН-ынхан, улсаас өөр хулгайлж авах юм юу байна?