• Шинэ мэдээ
  • Топ мэдээ
“Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

“Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

12 hours
Койнчдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Койнчдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

13 hours
Ард Санхүүгийн Нэгдлээс Ард койны талаар мэдэгдэл гаргав

Ард Санхүүгийн Нэгдлээс Ард койны талаар мэдэгдэл гаргав

14 hours
Хятадын технологийн 30 гаруй компани хоригт орно

Хятадын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болно гэж төсөөлөв

15 hours
АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ

АНУ Оросыг дайн зогсоовол Украины нутгийн 20 хувийг өгөх санал тавьжээ

15 hours
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

15 hours

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

15 hours
ҮХЦ, хувийн дансны мэдээллийг шууд хардаг болсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлана

ҮХЦ, хувийн дансны мэдээллийг шууд хардаг болсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягтлана

1 day
Мэдэгдэл

Мэдэгдэл

1 day
Америкийн PMC “Моцарт” Украин дахь ажлаа зогсоолоо

Америкийн PMC “Моцарт” Украин дахь ажлаа зогсоолоо

1 day
Уул уурхайн салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө

Уул уурхайн салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө

1 day
Александр Нерадко: Гадаадын 180 гаруй нисэх онгоц Оросын харьяалалд шилжсэн

Александр Нерадко: Гадаадын 180 гаруй нисэх онгоц Оросын харьяалалд шилжсэн

1 day
Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

Чинь Ган гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцав

1 day
П.Ганхүү: Монголын төмөр зам компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

П.Ганхүү: Монголын төмөр зам компани ирэх онд 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

1 day
Д.Сүхбаатарын 130 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатарын 130 жилийн ой тохиож байна

2 days
Таксины төлбөрийн маргаанаас болж, жолоочийг олон удаа хутгалж, гэмтээжээ

Таксины төлбөрийн маргаанаас болж, жолоочийг олон удаа хутгалж, гэмтээжээ

2 days
Монгол улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

Монгол улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

2 days
Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ

Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ

2 days

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2 days
П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

П. Алтанцэцэг: Хүүхэд гэж яг хэн юм бэ, тэдний ертөнц ямар байдгийг ойлгуулахыг хүссэн

2 days
Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга асан “П” гэж хэн бэ?

2 days
Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эрхэнд ноцтой халдсан хэмээн үзэж яллагдагчаар татсан

Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эрхэнд ноцтой халдсан хэмээн үзэж яллагдагчаар татсан

2 days
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2 days
“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

2 days
Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ

Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ

2 days
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

3 days
Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

3 days
УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

3 days
Украины Шостка хотын төрийн өмчит үйлдвэрийн газарт дэлбэрэлт болжээ

Украины Шостка хотын төрийн өмчит үйлдвэрийн газарт дэлбэрэлт болжээ

3 days
Mөнгөний нийлүүлэлт 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх энэ сарын 8-наас өмнө мэдээллээ засуулаарай

3 days
2023/02/03
-17°С (Улаанбаатар)
DailyNews
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
DailyNews.MN
Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах

Долоо хоногийн зурхай

Т.Нэргүй
2023-01-23
Өдрийн өнгө
1
Долоо хоногийн зурхай
ХуваалцахЖиргэхИлгээх

Хонь

Ажил амьдралын бүхий л талбарт асуудлыг уян хатнаар зохицуулах чадвартай байхыг зөвлөж байна. Үзэл бодол, аливаа зүйлийг хийх арга барил тань хэт баригдмал байдаг юм биш биз. Товчхондоо хэт хуучинсаг үзлээсээ татгалзах цаг болжээ. Ажил дээр асуудал үүсэх ч та үргэлж л зөв арга замыг олж чаддаг хүн тул санаа зоволтгүй. Хэчнээн хэцүү байсан ч эцэстээ элдэв асуудлаа жигдэлж чадна. Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын салбарт хүч үзвэл ашиг олох магадлалтай. Хариуцлагатай байснаар гэр бүлийн хүнээсээ магтаалын үг сонсоно. Гэнэтийн сайхан мэдээ сонсоно. Удаан хугацаанд гацсан байсан чухал ажил энэ долоо хоногт урагшлах шинжтэй байна.

Үхэр

Аливаа ажлыг гүйцэтгэхдээ хэт бардамнаж хандаж хэрэггүй. Бардам зан тань шаардлагагүй алдаа мадагт хөтлөх эрсдэлтэй. Ганц бие үхрийн ордныхон шинэ хүнтэй танилцана. Хосуудын хувьд харилцаанд тань гуравдагч этгээд орж ирэхээс болгоомжил. Хайртай хүндээ илүү их анхаарал хандуул. Ажил дээрээ өөрийн байр суурийг бататган харуулах шаардлагатай тулгарна. Та магадгүй өнөөдрийг хүртэл бүх зүйлийг алтан дундаж гүйцэтгэсээр ирсэн байх. Энэ хэвээрээ байвал удирдлагуудаа гайхшруулж, тушаал дэвшихэд мөн хол байна гэдгийг сануулж байна. Мөнгөний зарцуулалтдаа онцгой анхаарал хандуулаарай. Хэтэрхий үрэлгэн байвал хэзээ мөдгүй түрийвч тань хоосрох нь байна шүү.

Ихэр

Шинэ мэдлэг өөртөө наахын тулд тусгайлан цаг гаргахад анхаар. Ном унш, бодит туршлагуудаас суралц, эргэн тойрныхноосоо асууж суралц. Ихрийн ордныхон хайр дурлалд итгэдэггүй байх нь олонтоо. Тиймдээ ч таныг гэсэн хүн бүрийг цааш нь түлхдэг бололтой. Хэрвээ та зөв хүнээ олсон бол өөрийнхөө бус нөгөө хүнийхээ сэтгэл, мэдрэмжид илүү их анхаарал хандуулахыг зөвлөж байна. Хоёр хүн бие биенийхээ өмнөөс бодож сэтгэж байгаа цагт л харилцаа илүү тогтвортой байдаг. Оюутан сурагчид онц хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулж, хичээл дээрээ ухаан санаа нь агаарт хөвж явна. Суралцах хандлагаа өөрчлөхийг зөвлөе. Ажил дээр хүндрэлтэй асуудал гарах ч найз нөхдийнхөө туслалцаатайгаар шийдвэрлэж чадна.

Мэлхий

Энэ долоо хоногт өөртөө амрах эрхийг олго. Та өөрийгөө хэт их хүчилбэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мэлхийн ордныхон хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэхийн тулд маш их боддог. Тийм ч учраас хааяа жаахан ганцаарддаг юм байна. Хосоо олсонууд нь ч ялгаагүй биеэ барьж, хүйтэн хөндий байдаг. Тиймээс хайр дурлалын харилцаагаа идэвхжүүлэх арга замыг хайж олох хэрэгтэй. Оюутнууд хичээлдээ маш идэвхтэй байж, багш нарынхаа хайрыг татна. Ажил дээрээ цагийн юмыг цагт нь хийхийг зөвлөж байна. Ажил овоорсоор байгаа цагт амар амгалан хэзээ ч ирэхгүй. Санхүүгийн байдал сайн байна. Өнгөрсөн жилийн хичээл зүтгэлийн тань шагнал энэ долоо хоногт орж ирэх магадлалтай.

Арслан

Энэ долоо хоногт бэрхшээлийг даван туулахад бэлэн, шийдэмгий байгаарай. Залхуурал, гутранги үзлээс болж хэт амархан бууж өгч болохгүй. Үнэн сэтгэлээсээ хичээж байж л гайхалтай амжилтад хүрч чадна. Хэрвээ та ганц бие бол дотно харилцаа үүсгэх гэж хэт яараад хэрэггүй. Хайртай хүнтэйгээ ярих ярихгүй сэдэв гэж байдагийг бас санаарай. Нөгөө хүнээ эвгүй байдалд оруулах үг үйлдлээс зайлсхий. Шинэ зүйл сурах гэж оролдох тусам илүү олон бэрхшээл гарч ирсээр байх болно. Ажлын ачаалал ихэссэнээр орой цагтаа харьж чадахгүй, сэтгэл санаа хямралтай байх магадлалтай. Ашиг орлого боломжийн нэмэгдэж, материаллаг тав тухтай байдал нэмэгдэнэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцоно.

Охин

Засч залруулах шаардлагатай олон сул тал танд байдгийг ухаарах долоо хоног. Тэгэхээр та ирээдүйд илүү их хичээх хэрэгтэй. Хичээл зүтгэл байгаа цагт бүх бэрхшээл үгүй болно. Ганц бие охины ордныхон хэн нэгэнд нууцхан дурласан ч сэтгэлээ илчилж зүрхлэхгүй. Харин та нэгэнт хосоо олсон бол уулын бугыг хараад унаж яваа морио хаях хэрэггүйг зөвлөе. Оюутан сурагчид өөрт тохирох арга барилаа олсон тул мэдэгдэхүйц амжилттай байна. Багш нараасааа магтаалын үг сонсоно. Таны бие даасан байдлыг ажлынхан тань өндрөөр үнэлнэ. Та өөрт өгөгдсөн үүрэг даалгавраа сайн гүйцэтгээд зогсохгүй эргэн тойрныхоо найз нөхдөд ч туслахад бэлэн байна. Энэ долоо хоногт эцэг, эх, найз нөхдөөсөө санхүүгийн тусламж авна.

Жинлүүр

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барих хэрэггүй. Асуудлыг тал бүрийн өнцгөөс үнэлж сурахыг хичээ, магадгүй эндээс шинэ чиглэл гарч ирнэ. Ганц бие жинлүүрийн ордныхонд найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүн танилцуулна. Магадгүй өөрт таарч тохирсон зөв хүнээ эндээс олж мэдэх юм. Гэр бүлийн хүнтэйгээ зөрчилдөх хэдий ч та ухаалаг байж чадсанаар асуудлыг шийднэ. Үүний үр дүнд хайртай хүн тань таныг улам их хайрлаж, хүндлэнэ. Ажил дээрээ хэрэггүй зүйлд хэт их цаг зарцуулах хэрэггүй. Оронд нь төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь дуусгахад анхаарлаа хандуул. Хэрвээ та хөрөнгө оруулалт хийхийг төлөвлөж байгаа бол сайтар эргэцүүлэхийг зөвлөж байна. Өрсөлдөгчидтэйгөө сөргөөцөлдөхөөс зайлсхий.

Хилэнц

Энэ долоо хоногийн турш тайван байхыг танд зөвлөж байна. Тайван байгаа цагт аливаа асуудлын шийдэл хурдан олдоно. Тэвчээргүй байдал нь бүх зүйлийг мухардалд хүргэхээс цаашгүй. Хэрвээ та ганц бие бол харж явдаг хүндээ сэтгэлээ илэрхийлэх зоригтой байгаарай. Харин та хосоо олсон бол тайван харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хүлээцтэй байхыг зөвлөж байна. Найз нөхөд тань амжилт гаргахыг харах нь таныг тэвчээргүйтүүлдэг бололтой. Тиймээс та өөртөө суралцах төлөвлөгөө гарга, зорилгоо тодорхойл. Удирдлага тань шахаж шаардахаас өмнө сайн дураараа, санаачилгаараа ажилдаа ханцуй шамлан ор. Эс тэгвээс та байсан байрандаа ганцаараа үлдэх магадлалтай байна.

Нум

Энэ долоо хоногт бэрхшээлийг бэлэг гэж харахыг танд зөвлөж байна. Шийдвэрлэх боломжгүй зүйл гэж хаана ч үгүй. Таныг гацалтад орох үед тусламжийн гараа сунгахад бэлэн хүмүүс эргэн тойронд тань олон бий. Ганц бие нумын ордныхон сэтгэлээ илчлэхээсээ өмнө эргэн тойрныхоо нөхцөл байдлыг бодож үзэх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Оюутан сурагчид нүглийн нүдийг гурилаар хуурсан арга барилаасаа татгалзахгүй бол гүйцэтгэл тань буурсаар байх болно. Хэрвээ та ажил эрхэлдэг бол ажлын цагаар дэмий назгайрах хэрэггүй. Ирэх саруудад тайван байхыг хүсч байгаа бол яг одоо л өөрийгөө дайчлах цаг. Санхүүгийн байдал бага зэрэг тогтворгүй байна. Тохиромжтой цаг нь болоогүй тул хөрөнгө оруулалтаас татгалзаарай.

Матар

Үргэлж нэг л замаараа гэлдрээд байх хэрэггүй. Өсөлттэй байхын тулд шинийг санаачлагч бай. Эхэндээ хүндрэл бэрхшээлтэй тулгарах боловч аажимдаа бүх зүйл сайжирна. Асуудлыг шийдэх шинэ арга замыг хайж олж чадсанаар хэцүү гэж боддог байсан зүйлс ч амархан санагдана. Удирдлага тань таныг сайшаана. Шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээс болж та стресст өртөх магадлалтай байна. Хэрвээ та ганц бие бол хэн нэгний сайхан үгэнд амархан итгээд хэрэггүйг зөвлөе. Санхүүгийн байдал нэлээд тогтворгүй байна. Хэрэв та хөрөнгө оруулалт хийхээр завдаж байгаа бол түрхэн зуурын ашиг харж, хэт шунахайраад хэрэггүй. Гэр бүлд тань сайхан үйл явдал тохиолдоно.

Холбоотой мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Хумх

Хий хоосон яриад байлгүй ажиллаж эхлэх долоо хоног. Амжилтад хүрэхийн тулд ямар зохицуулалт, ямар өөрчлөлт хийх ёстойг та ажиллаж байж л ойлгоно. Ганц бие хумхын ордныхон эсрэг хүйстнийхээ сэтгэлийн илэрхийллийг хүлээн авна. Харилцан бие биеэ ойлгож, хосоо олж ч магадгүй. Хэрвээ та нэгэнт хосоо олсон бол зүрх сэтгэлдээ юу бодож явдагаа нээлттэй илэрхийл. Өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж ажиллах гэж дайраад хэрэггүй. Оронд нь дарга нартайгаа илүү их ярилц. Сул тал дээрээ ажиллахад цаг зарцуул. Ажлын хамт олонтойгоо гар нийлэн ажиллахад суралц. Санхүүгийн хувьд бусдын ятгалгад автаад хэрэггүйг анхаар. Сайтар бодож тунгааж байж үйлдэл хийхгүй бол алдагдал хүлээх эрсдэлтэй байна.

Загас

Та том мөрөөддөг бол түүнийхээ хэрээр мөрөөдлөө хэрэгжүүлэх урам зоригийг олно. Заримдаа хэт уран зөгнөлтэй мөрөөдлөө гээд буруудах зүйл үгүй. Та хайртай хүнийхээ бодол санаа, мэдрэмжид хэт хайхрамжгүй хандаж байгаа юм биш биз. Магадгүй энэ хандлагаас тань болоод та хоёр байнга хэрэлдэж, муудалцаад байна уу гэдгийг бодоорой. Ажил дээрээ удирдлагатай зөрчилдөх хэрэггүй. Санал зөрөлдсөн ч тайван бөгөөд болгоомжтойгоор үзэл бодлоо илэрхийлэх арга замыг ол. Туршлагатай хүмүүс суралцах боломжийг бүү алдаарай. Материаллаг тав тухтай байдлын төлөө хэт их зардал гаргаад хэрэггүй. Санамсаргүй байдлаар холын аялалд гарч магадгүй. Хамаатан садан, найз нөхдөөсөө болж сэтгэл санааны хямралд орж магадгүй.

ХуваалцахЖиргэхИлгээх

1 сэтгэгдэл

  1. Иргэн says:
    1 week 64.119.23.249

    Шинэ хайртай учирна гэдэг шиг баахан шинэ юм хий гэж янхнууд энэ зурхайг бичсэн байна.

Сурталчилгаа Сурталчилгаа

Их үзсэн

  • П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

    П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

  • “Нарны хүү сарны охин” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гүрсоронз Үндсэн хуулийн цэцэд ханджээ

  • Гал тахих ёсон…

  • УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо хамтарсан ажлын хэсэг байгууллаа

  • Ээлтэй чулуугаа мэдэж аваарай

  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцийн бодлого
  • Холбоо барих

© 2021 Copyright DailyNews.mn

Илэрцгүй
Хайлтын бүх илэрцийг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Өдрийн өнгө
  • Энтертайнмент
  • Видео
  • Гийчин

© 2021 Copyright DailyNews.mn