Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр бол манай улсын сонгодог урлагийн цөм болсон нэр хүндтэй байгууллага юм. Энэхүү байгууллагад ажилладаг 300-гаад уран бүтээлчээс Хөдөлмөрийн баатар 5, Ардын жүжигчин 29, Гавьяат цолтон 93, Чингисийн одонт урлагийн гавьяат зүтгэлтэн 1, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан 4, Төрийн хошой шагналтан 2, төрийн шагналтан 18 төрөн гарснаараа бахархалтай, авьяаслаг, бүтээлч, хөдөлмөрч хамт олон. Тиймээс ч тухайн байгууллагын нэр хүнд өндөр.
Эдүгээ УДБЭТ-ын захирлаар МУГЖ Ц.Төвшинтөгс ажиллаж байгаа. МУГЖ Ц.Төвшинтөгс нь театртаа 10 гаруй жил уран бүтээлчээр, Дархан-Уул, Хэнтий аймгуудад театр, чуулгын даргаар ажилласан ажлын туршлагатай захирал.
Гоцлон дуулаачийн ажлаас халагдсан талаараа МУГЖ Ө.Уянга олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн анхааралд өртөөд байна.
“Ажлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа шалтгаангүй шахуу халагдлаа даа. Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил урагшгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу. Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ. Хувийн өс хонзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан халагдлаа. Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм” гэжээ.
Үнэхээр, шударга шүүмжлэлийг үл хүлээн зөвшөөрч Ц.Төвшинтөр дарга хууль бус шийдвэр гаргав уу? Эсвэл, ажлын хариуцлага алдаж авьяаслаг дуучин Ө.Уянга ажлаасаа халагдав уу?
MAN dagasan.ymarch shalgaruultgui Tuvshintugs n darga bolson.Harvaas ennii darga gj uo bsaniim.Erdenetuya.GomboOchir 2 oos eer duuchingui bolloo
busad n gadaadad duuldag bizde.Erdenebat elchin said ch gj uo bsaniim.Zugeer tanil tal.nutag nuga harsan tomilgoo chin haana l bol haana ochij horlol.ulsiin ajil unagaaj bn
Aguu Zagdsureng yaj ajilgui bolgoloo.Haidav guaig bas yalaa.T1 uud.
Авьяасыг хөөж болдоггүй