УБТЗ ХНН-д хууль, хүчний байгууллагаас тэтгэвэртээ гарсан хурандаа нар удирдах албан тушаалд, бүтцийн өөрчлөлт нэрээр ажилд орж байгаа нь мэргэжлийн төмөр замчдад таатай бус байгааг эх сурвалж хэлж байна.
Удирдлагын асуудал эрхэлсэн Замын орлогч дарга Н.Энхцогтын нөлөөтэй байж болзошгүй, томилгоогоор тэтгэврийн 5 хурандаа Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд /ВОХР/ томилогдсон нь анхаарал татаж байгаа юм. Үүнд:
- Албаны дарга Ц.Ариунбат http://dailynews.mn/?p=17330# линкээр орж мэдээг үзэж болно.
- Дархан-Уул аймаг дахь Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын ангийн дарга, дэд хурандаа Б.Энхболд. Түүнийг томилохдоо өмнө салаа байсан бүтцийг анги болгон томруулж, 4 орон тоо нэмсэн байна. Б.Энхболд нь цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарч, Зүүнхараад багийн даргаар ажиллаж байжээ.
- Сэлэнгэ аймаг дахь Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын ангийн дарга, дэд хурандаа И.Эрдэнэбилэг
- Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ахлах байцаагч, хурандаа И.Баттөгс
- Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны байцаагч Ц.Баттулга.
Өмнө тусгай чиг үүргийн байгууллагад удирдах албан тушаалд олон жил ажилласан хүмүүсийн ширүүхэн арга барил жирийн төмөр замчдад дарамт болж байна.
Төрд үнэнч шударгаар олон жил ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан хурандаа нарыг ажлын байрны боломжийг нь залууст, мэргэжилтнүүдэд нь олгохыг сэтгүүлчийн хувьд хичээнгүйлэн хүсье!
Үргэлжлэл бий.
Засаг төрөөс явуулж байгаа бодлогыг хар даа. Дан мэргэшсэн залуу үеийг дэмжиж байна. Төмөр замд энд тэндээс халагдсан, тэтгэвэртээ суусан хүмүүс ирэхийг хүлээн зөвшөөрмөөргүй байна.
Ер нь бол юм дотроосоо гэдэг шүү.Энэ албанд байгаа бугласан идээ бээрийг шахаж шинэ арга барилаар ажиллаж өндөр шаардлага тавигдаад эхлэхээр захиалгаар ийм зүйл бичүүлж байгаа юм.Их ойрхоноос шүү хэн нь бэ гэдэг нь удахгүй мэдэгдэнээ троллуудаа
Энэ нэг тамын тогооны монгол зан гэж хаа ч байх юмаа.Эдгээр алба хаагчид удирдах албан тушаалд томилогдсоноор энэ албаны удирдлага зохион байгуулалт ажлын үр дүн сахилга бат сайжирсан уу гэхээс муудаагүй ээ.Урагшаа залуусаа амжилт хүсье
Цагдаагийн байгууллаад олон жил ажилласан бол ажлын дадлага туршлагатай бэлтгэгдсэн бэлэн боловсон хүчнүүд байна..Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ч иргэнийхээ хувьд 60 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй шүү.
Илжирсэн хэдэн хуучин дарга нар нь захиалга өгч бичүүлсэн нь ойлгомжтой бна. Харин ч энэ газрыг маш цэгцтэй алба шиг алба болгохын төлөө зүтгэж бгаа бх, ажилчидынхаа төлөө цалин мөнгийг нэмүүлж буруу зөрүү явьж ирсэн зүйлийг нь хуулийн дагуу болгож бгаа санагддаг шүү, тэтгэвэрт гарсан хүн ажиллаж болохгүй гэсэн хууль бдаг юмуу 60 нас хүртэл ажиллах эрх бдаг бха
50 ч хүрээгүй ид хийж бүтээх хөдөлмөрлөх насандаа тэтгэвэрт суусан хүмүүсийг хөгшин гэж болохгүй байх аа. Цэрэг цагдаагийн ажилтан байсан нь хөгшин болгоод байгаа юм уу. Жаахан эерэг талаас нь хар л даа. Харин ч шудрага үнэнч ажиллах байх . Амжилт хүсье.
Ter alband chjni erdenechuluun geed baitsaagch heregt holbogdson ajillaj bolood l bna edgeer humuus chini tseber humuus shuu. Ajil hiihgui alibaa yum g argatsaagaad surchihsan gazar bna lee dee ajilaaa sain hiiij baigaa negnee ingej harluuulhaaa bolimooor ym
Энэ одоо юу нь тийм болохгүй юм байнаа.
Харин ч төмөр замын хамгаалалтын албанд сайнаар нөлөөлөх юм биш үү. Сайн талаас нь юмыг хараачдээ Монголчууд минь !!!
Ажлын онцлогоор 50 хүрээгүй тэтгэвэрт гарсан хүмүүсийг хөгшин гэж харж байгаа нь эмгэнэлтэй. Төмөр замын энэ будлиантай цаг үед цэрэг, цагдаагийн зөв дектатур хэрэгтэй гэж бодож байна.
Монголын цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан алба хаагчид төмөр замын хамгаалалтад орж ажилласан байна, эдгээр алба хаагчдын ажлын туршлагийг нэвтрүүлнэ гэдэг нь маш чухал даа
Монголын цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан алба хаагчид төмөр замын хамгаалалтад орж ажилласан байна, эдгээр алба хаагчдын ажлын туршлагийг нэвтрүүлнэ гэдэг нь маш чухал даа
Тийш дээ үр ач нараа тойруулаад жаргаж сууцгаа